Х.Булгантуяа: Хүнсний үнийг барихаас өөр аргагүй

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Х.Булгантуяа: Хүнсний үнийг барихаас өөр аргагүй

Х.Булгантуяа: Хүнсний үнийг барихаас өөр аргагүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар мах, гурил, шатахууны үнэд Засгийн газар, Монголбанк зохицуулалт хийх боломж бүрдэх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “2019 онд ковид гараад бид хилээ хааснаас хойш чөлөөт эдийн засгийн гол механизмүүд ажиллахаа больж эхэлсэн. Эрэлт байлаа гэхэд нийлүүлэлт хумигдаж, бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрсэн. Чөлөөт эдийн засаг руу “гар дүрж” үнийг баръя гэж байгаа нь хэцүү ч үүнээс өөр аргагүй. Хил нээгдсэн ч худалдаа, эдийн засаг хэвийн байдалдаа ороход дэлхий даяараа 1-2 жил зарцуулах болов уу. 2022 оны гуравдугаар сард шатахууны хомсдол үүсэхэд АНУ зэрэг 30 улс нийлээд 60 сая баррель нефтийг стратегийн нөөцөөсөө дэлхийн зах зээлд гаргасан. Үнийг барихын тулд дахиад стратегийн нөөцөөсөө нефть гаргах хэдэн улс байх вэ, бүү мэд. Тиймээс газрын тосны үнэ нэмэгдэх магадлалтай байна.

Хоёрдугаарт, ОХУ, Украин дэлхийн улаанбуудайн 30, наранцэцэгийн тосны 80 хувийг экспортолдог. Эндээс үүдээс үнэ өсөх нь тодорхой гээд дэлхийн улс орнууд өөрсдийн тактикийг боловсруулж байна. 2022 оны хоёрдугаар сард НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад хүнсний гол нэрийн барааны үнэ 20.4 хувиар өссөн гэсэн судалгаа гаргасан байна. Биднээс үл хамаарч дэлхий нийтээрээ ийм зүйл болж байгаа нь үнэн. Үүнд бэлтгэлтэй байх үүднээс ийм арга хэмжээ авах нь зөв. Энэ бол төр засгийн хийх ёстой ажил. Бараа бүтээгдэхүүний үнэ зургаан сар, жилийн дараа өссөний дараа  ард иргэд “Яагаад арга хэмжээ аваагүй вэ” гэж асуувал юу гэж хэлэх вэ. Тиймээс төр оролцож, үнийг барихаас өөр аргагүй болж байна” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж