Нисгэгч нохдын 50 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Нисгэгч нохдын 50 жилийн ойг тэмдэглэв

Тийм ээ. Та андуураагүй зөв уншсан. Сансрын нисгэгч нохдын тухай ярьж байна. Өнөөдөр Орос улс Белка, Стрелка хэмээх хоёр нохойг сансарт амжилттай нисгэсний тавин жилийн ойг тэмдэглэж байна. 1969 оны найман сарын 19-нд Белка, Стрелка хоёр Зөвлөлтийн Спутник-5 хөлгөөр дэлхийг тойрон эсэн мэнд эх дэлхийдээ буцан ирсэн юм. Энэ хөлгөөр Зөвлөлтийн сансрын сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг туршсан бөгөөд үүний дараа 1961 оны 4 сарын 12-нд Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болсон юм. Белка, Стрелки хоёртой хамт саарал туулай, 40 хулгана, 2 харх болон олон тооны өвс ургамал, замаг хамт нисгэсэн нь цөм эсэн мэнд газарджээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж