2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 199,353,504 төгрөгийн үнийн дүн бүхий 440,888 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бодь Даатгал" ХК (BODI +8.33%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +3.49%) болон "Ард Даатгал" ХК (AIC +2.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар хивс" ХК (UBH -11.34%), "Оллоо" ХК (OLL -5.00%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -3.25%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,054 ширхэг нэгж эрхийг 4,277,995 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300 ам.доллараар тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.38% хувиар өсч, 38,292.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,393,617,290,330 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ