Эдийн засгийн форум болж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форум болж байна

Эдийн засгийн форум болж байна

Монголын эдийн засгийн форум өнөөдөр, маргааш Төрийн ордонд болно. Цар тахлын улмаас 2018 оноос хойш болоогүй тус форумыг Засгийн газраас "Монголын эдийн засгийн форум" ТББ-тай хамтран зохион байгуулах юм.

Энэ удаагийн форумын гол уриа нь "Шинэ сэргэлт" байх аж. Сангийн сайд Б.Жавхлан форумын талаар "Эдийн засгийн форумын гол агуулга нь ковидын дараах нөхцөл байдалтай уялдах ч дээрээс нь Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний асуудал эдийн засагт хэрхэн нөлөөлөх, сөрөг нөлөөг зөөлрүүлж хохирол багатай даван туулж буй улс орнуудын туршлагаас судлахад санал солилцоно. Эдийн засгийн өсөлтийг хангах, дэмжих, ялангуяа төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын хамтын ажиллагаанд суурилсан эдийн засгийн өсөлт, тэлэлтийг хангах нь форумын гол агуулга юм" гэж мэдээлсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж