"Ёс зүй хороонд гишүүдийн асуудал орж ирээгүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

"Ёс зүй хороонд гишүүдийн асуудал орж ирээгүй"

"Ёс зүй хороонд гишүүдийн асуудал орж ирээгүй"

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын  байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.


-Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийг прокурорын байгууллагаас түдгэлзүүлэх асуудал яригдаж байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Прокуророос түдгэлзүүлэх санал оруулж ирж байгааг мэдэхгүй  байна. Хяналт шалгалтын тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн  хүрээнд ерөнхий хяналтын сонсголыг УИХ-аас хийсэн. Энэ үеэр Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан  ажлын хэсгийн дүнг танилцуулсан. Тухайн үед прокурор, АТГ-ын удирдлагууд тодорхой байр суурийг илэрхийлсэн. Нийтдээ 30 зээлтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Энд ямар нэгэн байдлаар улс төрийн өндөр албан тушаалтан нөлөө үзүүлсэн байгааг нарийвчлан шалгана. Хэн нэгэн хүн сугарч үлдэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас зарлах бололцоо байхгүйг онцолсон.

Зарим хүмүүсийг дуудаж байцаахгүй байна гэдэг асуудал яригдсан. Энэ бол тухайн мөрдөгчийн өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Мөрдөгчийн ажилд улсын Ерөнхий прокурор шууд оролцдог бололцоо байхгүй гэж хэлсэн. Манай ажлын хэсгээс харилцаа хамаарлыг тогтоож 22 улс төрийн өндөр албан тушаалтай хүний нэрийг зарласан. Цаашид энэ нь хууль хяналтынхны шийдэх асуудал.

-Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох уу?

-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулга баталсан. Энэ шинэчилсэн найруулгын дүрэмд тодорхой хариуцлагыг зааж өгсөн. Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ авна. Хоёрдугаарт, олон нийтээс уучлал гуйхыг үүрэг болгоно. Хэрвээ уучлал гуйхгүй бол байнгын хорооноос парламентын хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулаад олон нийтэд албан ёсоор зарлана. Хөгжлийн банкны асуудал ёс зүйн зөрчлөөс хэтийдсэн асуудал болчхоод байна. Ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага нарийвчлан шалга гээд шилжүүлчихлээ. Тэгэхээр хууль хяналтын байгууллага шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэвэл Ёс зүйн зөрчил хэмээн авч үзнэ. Ер нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудалд оролцдог хууль байдаггүй юм аа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ нэр бүхий гишүүдийн асуудлаар Ёс зүйн байнгын хороонд хэлсэн гэж мэдээлсэн. Тиймээс ёс зүй хороо дээрх гишүүдийн асуудлыг хэлэлцэх үү?

-Тийм зүйл байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж