Форбес сэтгүүлээс дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргадаг. Уг сэтгүүл нь Канье Уэстийн хөрөнгийг хоёр тэрбум ам.доллар гэж үнэлсэн. Гэвч Каньегийн ойрын хүмүүсийн хэлснээр түүний хөрөнгийг долоон тэрбумаар дутуу үнэлсэн гэв. Тэрбумтнуудын жагсаалтад Опра Уинфри 2.6 тэрбумын хөрөнгөөрөө Каньегийн өмнө орсон байна. Тэгвэл түүний салсан эхнэр Ким Кардашианыг 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж “ET Canada” мэдээллээ. Гэхдээ Форбесоос тодорхойлдог цэвэр хөрөнгөнд зөвхөн өнгөрсөн жилийн орлого тооцогддог ажээ. Үүнд урт хугацааны гэрээ хэлцлийн үнэ зэрэг ордоггүй юм байна.
Канье Уэст нь гялалзсан хөгжмийн карьерынхээ хажуугаар “Adidas”, “GAP” брэндүүдтэй олон жилийн гэрээтэй хамтарч ажилладаг. Түүнчлэн хувцас загварын “Yeezy” брэндийг үүсгэн байгуулсан. “Yeezy” болон “GAP” брэндүүд нь хамтарч ажиллаад эхний жилдээ л нэг тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Энэ оны сүүлээр “Balenciaga”-тай хамтарсан шинэ цуврал нь мөн гарах юм байна. Дээрх брэндүүдээс гадна Канье салсан эхнэр Кимийнхээ “Skims” брэндэд ч хувь эзэмшдэг гэж “The Blast” мэдээлэв.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ