Францын ерөнхийлөгч суудлын ширүүхэн өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгч суудлын ширүүхэн өрсөлдөөн

Францын ерөнхийлөгч суудлын ширүүхэн өрсөлдөөн

Энэ оны хамгийн сүр дуулиант ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй өрнөх гэж байна. Сүүлийн арван жилд болоогүй хамгийн их сонгогчидтой, мөн улс төрийн ширүүн эргэлт болох тус сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болох юм. Францын төрийн эрх мэдлийг удаан хугацааны турш барьсан зүүний нам энэ удаагийн сонгуулиар эмх замбараагүй байдалтай нүүр тулах юм.

Орос-Украины нөхцөл байдлаас болж дэлхийн эдийн засагт хямрал үүсч, түр хугацаанд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зогсонги байдалд ороод байв. Шинэ зууны түүхэн үйл явдалд гар нийлэн оролцох боломж олдсон Эммануаль Макроны хувьд дахин ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр болсон гэж ажиглагчид үзэж байна.

Францын ерөнхийлөгчийн сонгууль хэзээ, хэрхэн өрнөх вэ?

Франц шинэ ерөнхийлөгчөө сонгохын тулд хоёр удаа санал хураалт явуулах болно. Анхны санал хураалт дөрөвдүгээр сарын 10-нд болох ба 12 нэр дэвшигчид өрсөлдөнө. Эдгээр нэр дэвшигчид Франц улс даяар 500 хотын дарга эсвэл орон нутгийн зөвлөлийн гишүүдийн дэмжлэгийг авснаар дараагийн үеийн сонгууль өрсөлдөх юм.
Хэрэв нэр дэвшигч нийт хотын дарга, орон нутгийн зөвлөлийн гишүүдийн саналын 50 хувийг авч чадаагүй бол хасагдана. Харин 50 хувь буюу түүнээс дээш хамгийн өндөр анал авсан хоёр өрсөлдөгч нь хоёр долоо хоногийн дараа болох хоёрдугаар үе шатны сонгуульд өрсөлдөх юм.

Сонгуульд өрсөлдөж буй 12 нэр дэвшигчдээс зөвхөн 5 хүн л 500 хотын дарга, зөвлөлийн гишүүдээс 10 хувийн санал авч чаддаг гэсэн үзүүлэлт бий. Тиймээс олон өрсөлдөгч байлаа гээд тэрхүү үзүүлэлт төдийлөн өөрчлөгдөхгүй. Хотын дарга, зөвлөлийн гишүүд ихэвчлэн хоёр нэр дэвшигч дээр саналаа өгдөг гэсэн үг. Тиймээс хоёрдох шатны сонгууль нь ерөнхийлөгчөө бүрэн сонгосон байдаг. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 24-ний Ням гаригт болох юм.

Сонгуулийн онцлох эрхмүүд хэн бэ?

 Одоогийн ерөнхийлөгч

Эммануэль Макрон 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ялалт байгуулж, 2022 онд дахин нэр дэвшиж байна. Жак Ширак 2002 онд Францын  ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа  ялалт  байгуулсныг харгалзан үзвэл Эммануаль нь Орос Украины нөхцөл байдлын тусламжтайгаар дахин ерөнхийлөгч болох магадлалтай.

Emmanuel Macron, France’s president, left, speaks beside Vladimir Putin, Russia’s president, during a news conference following a 4-way summit on Ukraine at Elysee Palace in Paris, France, on Monday, Dec. 9, 2019. Putin and his Ukrainian counterpart Volodymyr Zelenskiy breathed new life into efforts to end the violence in eastern Ukraine, agreeing at a summit in Paris on Monday to a fresh exchange of prisoners and the withdrawal of some troops. Photographer: Christophe Morin/Bloomberg

Хөрөнгө оруулалтын банкир асан, Францын хамгийн элит сургуулиудын төгсөгч Макрон ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дизель түлшний татварын асуудлаар  олон арван жилийн турш болоогүй эсэргүүцлийн жагсаалыг хийхэд хүргэсэн удаатай.

Олон улсын хэмжээнд Макроны  Дональд Трампыг дарж авах, “AUKUS” шумбагч онгоцны хэлэлцээрээс урьдчилан сэргийлэх, Украин дахь дайнаас зайлсхийхийн тулд хийсэн амжилтгүй дипломат хүчин чармайлт зэрэг нь  бүтэлгүйтсэн гэж хэлж болно. Гэвч Макрон амбицтай, автономит Европын холбоог бүх талаар дэмжсэн нь түүнийг гадаадад хүндэлж, дотооддоо геополитикийн итгэл үнэмшлийг бий болгосон.

Макрон  ерөнхийлөгч байх үеийн хамгийн гэнэтийн сорилт болох Ковид-19 нь түүнийг хэр  сайн ерөнхийлөгч байсныг харуулах юм. Хоёр жил гаруй хугацаанд хөл хорьж, маск зүүх мандат ашиглаж, Франц хүмүүсийг вакцинд хамруулах зорилготой  алхам нь хийсэн нь тус улсын  халдварт өвчинтэй зэрэгцэн амьдрах чадварыг бий болгосон гэж хэлж болно.

Макрон өрсөлдөгчидтэйгөө мэтгэлцэхээс татгалзаж, сонгуулийн сурталчилгаанд бараг оролцоогүй. Сонгууль  дахь түүний тэргүүлэх байр суурь хэзээ ч ганхаж байгаагүй. Учир нь, Макроны гол сонгуулийн стратеги нь бусад нэр дэвшигчдээс илүү нэр хүндтэй байхын тулд улс төрийн будилаанаас илүү олон улсын үйл ажиллагаанд оролцох байсан гэж ажиглагчид үзэж байна.

Өрсөлдөгч

Францын ерөнхийлөгчийн сонгууль эхний шатанд улс төрийн томоохон гишүүд санал өгдөг. Тэгвэл хоёрдох шатанд өрсөлдөгчөө буулгахын тулд санал өгч, албан тушаалаас нь холдуулах олон арга заль ашигладаг гэлтэй. Энэ нь барууны үзэлтэй, өрсөлдөгч Марин Ле Пенийн хувьд асуудал болоод байна.  Учир нь, Их Британи руу чиглэсэн цагаачдын асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй. Кале мужийн парламентын гишүүн Ле Пен  цагаачдын эсрэг 2017 онд Макронтой өрсөлдөж байсан ч харьцангуй бага санал авч ялагдсан.

Марин Ле Пенийн  аав, хэт барууны үзэлтэй тэмцэгч Жан-Мари Ле Пен мөн 2002 онд Ширакт хоёр дахь шатанд ялагдсан. Марин Ле Пенийн энэ удаагийн сонгуулийн стратеги нь Жирардын тодорхойлсончлон нэр хүндтэй эрхмүүдээс тусламжтай дэмжлэг авах юм.

Цагаачдын эсрэг хатуу байр суурьтай Марин  ислам ба европ скептицизм зэрэг гол сэдвүүдийн талаар харьцангүй зөөлөн хандах сурагтай. Гэсэн хэдий ч "хяналтгүй цагаачлалыг зогсоох" болон "Исламын үзэл суртлыг устгах" нь түүний тунхаглалын хамгийн чухал хоёр зүйл юм.

Марин Ле Пенийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шүтэн бишрэгч гэж хэлж болно. Украинд түрэмгийлэл эхлэхээс өмнө Маринийн сонгуулийн сурталчилгааны цомогт Путинтэй авахуулсан зураг нь байв. Харин геополитикийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тус зургаа татан буулгажээ.

Гэвч кампанит ажлынхаа сүүлийн долоо хоногт Марин "150-200 евро"-г өрх бүрийн халаасанд хийнэ гэж амлаж, гэр ахуйн барааны борлуулалтын татварыг 100 хувь иргэдэд буцаан олгохоо амласан юм.

Шинэ мэт хуучин хүн

Хэт барууны үзэлтэй  телевизийн шинжээч, зохиолч Эрик Земмурыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн алдаршуулж байсан. Исламын шашин, франц бус нэртэй хүүхдүүд, цагаачлалын талаар эвлэршгүй байр суурьтай гэдгээрээ алдартай тэрбээр арьс өнгө, шашны үзэн ядалтыг өдөөсөн хэргээр хоёр ч удаа шийтгэгдэж байжээ.

Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувьд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан "Их солигч" хуйвалдааны онолыг илтгэлдээ дурдаж, Хойд Африк гаралтай 1 сая гаруй хүнийг Францаас албадан гаргах цагаачлалын яамыг амласан. Земмүрын үзэж байгаагаар цагаачид францчуудыг орлох хүсэлтэй гэнэ.

“IFOP”-ийн санал асуулгаар Земмур гуравдугаар сар хүртэл шилдэг гурван нэр дэвшигчийн тоонд багтаж, Ле Пенийн гэр бүлийн улс төрийн хэт барууны үзэл баримтлал ноёрхож байгааг эсэргүүцсэн байна. Земмүр мөрийн хөтөлбөртөө  Исламыг Францад заналхийлж буй аюул гэж илэн далангүй дурдсан байна.

Гаднын боломжууд

Жан-Люк Меленшон нь  Францын хэт зүүний үзэлтэй улс төрч. "Бөхийхгүй  Франц" намын дарга, ахмад зүтгэлтэн, улстөрч Меленшон өнөөг хүртэл гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байна. Түүний тэргүүлэх бодлогод "санхүүгийн хувьсгал", сонгогчдын шууд оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Францын засаглалыг эрс өөрчлөх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 1 тэрбум еврогийн төлөвлөгөө зэрэг багтсан. Тус асуудлууд үнэндээ Францд хамгийн их тулгамдаж байдаг. Гэхдээ зүүний үзэл баримтлалтай Меленшон  хоёрдугаар шатанд өрсөлдөх боломж багатай бололтой. Меленшон хэт зүүний үзэлтэй сонгогчдын дунд үнэнч байр суурь эзэлдэг ч тэрбээр илүү төвийг сахисан  сонгогчдыг татахын төлөө тэмцэж байна.

Парис хотын дарга Анн Идальго,  Бүгд найрамдах намаас Валери Пекресс нар санал хураалтад ахиж дэвшихийн төлөө тэмцэж байгаа нь Францын улс төрийн гол урсгалыг өөрчилж байна. Тэдний намууд 2016 онд Макроны төв үзэлтэй "Републик Эн Марке" намыг байгуулснаас болж хохирсон ч одоог хүртэл сэргэж чадаагүй байна.

Санал асуулга юуг илэрхийлэх вэ?

“IFOP”-аас явуулсан санал асуулгаар одоогийн Ерөнхийлөгч Макрон тэргүүлж байна. Энэ нь түүнийг дэмжигчдийн төвшин нэгдүгээр  сараас хойш доош буугаагүй бөгөөд Украин дахь дайны эхний долоо хоногт 31 хувь  хүртэл өссөн байна. “IFOP”-ийн мэдээлснээр Марин Ле Пен сүүлийн гурван сарын хугацаанд хоёрдугаар байрт бичигдэж, гуравдугаар сарын сүүлчээр нийт дэмжигчид нь  21 хувиар өссөн байна.

Энэ бүхэн нь 2017 оны хоёрдох үе шатаг давтаж байгаа мэт. Гэвч Макрон өнгөрсөн удаад бараг гуравны хоёрынх нь саналыг авсан юм. Тэгвэл “IFOP”-ийн санал асуулгаар одоогийн Ерөнхийлөгч 53 хувийн санал авч, Ле Пен 47 хув-ийн санал авч магадгүй юм. Макроны хувьд дахин нэг эвтэйхэн ялалт ирж магадгүй.

Францын сонгогчдын хувьд хамгийн том асуудал юу вэ?

Амьжиргааны өртөг энэ жилийн сонгуулийн гол асуудал. Цар тахлын эдийн засгийн уналт, эрчим хүчний өндөр үнэ, Украины дайн зэрэгтэй тулгараад байгаа сонгогчид засгийн газрын өгөөмөр дэмжлэгийг үл харгалзан хүлээж байна байна.

Санхүүгийн асуудалд тодорхой шийдвэр олж өгөх нэгнийг илүү сонгоно гэж ажиглагчид үзэж байгаа ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүнд нөлөөлөх юм

Эх сурвалж:bbc wikipedia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж