УИХ-ын чуулганаар өчигдөр /2022.04.06/ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.
-"Оюутолгой"-н өр тэглэж, алдаа засагдаж дэлхийд эерэг мессеж өгсөн. Сүүлийн үед барууны хөрөнгө оруулагчид Монголыг зорих нь ихэссэн. Тэд олон төсөл хөтөлбөрүүдийг сонирхож байна. Ерөнхий сайдын хувьд олон уулзалт хийсэн.
–Аливаа асуудалд эс үйлдэл хийж байгаад цаг алдахыг Ерөнхий сайдын хувьд хүсэхгүй байна. Тиймээс би эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэж шийдсэн. Би УИХ-аас ямар ч асуудлыг нуухгүй ил тод байх зарчмыг баримтална.
–Миний байр суурь маш тодорхой. Хямралтай цаг үед ялангуяа гол стратегийн албан тушаалууд тогтвортой байгаасай гэж хүсч байна. Энэ хүнд үед хүн солиод дахиж шинэ хүн УИХ-аар томилогдож багаа бүрдүүлж Засгийн газартай ойлголцох гэсээр байтал байдал улам хүндэрч магадгүй.
–Улстөрчдийн шуналаас болж асуудал их үүсч байна. "Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг олон нийтэд ил гаргана. Сангуудыг ухвал олон гишүүд гарч ирнэ. Нэрсийг нь олон нийтэд дэлгэхээр бэлдсэн. Гишүүд ийм зүйлд оролцохоо больчих хэрэгтэй. Та нар гишүүн байх уу, бизнесмен байх уу гэдгээ шийдэх цаг иржээ.
–Хөгжлийн банкны асуудал ч тэр. Гадны мэргэжилтэн мэргэжлийн ТУЗ бүрдүүлээд байж байхад нь бонд босгосны дараа бүх сайдууд ороод хуваагаад авсан юм билээ. Засгийн газрын тогтоол дээр маш тодорхой байгаа.
–Авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон нөхдүүдийг олон нийттэй хамт шахаж гаргахад л улс төр цэвэршинэ. Тиймээс өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье.
–Шулуухад хэлэхэд НҮБ-ын зүгээс анхааруулж байгаа өлсгөлөн үнэхээр боллоо гэхэд адаглаад махтай, гурилтай, шатахуунтай байх хэрэгтэй.
Б.ЖАВХЛАН: ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР 8.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
–ОХУ гадаад төлбөр тооцоогоо рублиэр хийнэ гэдгээ зарласан. Хэрэв Монголд рубль байдаг байсан бол үүн шиг таатай нөхцөл байхгүй л дээ. Хоёр төв банкны хооронд он дуустал тэрбум орчим ам.доллартай тэнцэх рубль, төгрөгийн солилцоо хийвэл валютын нөөцийн дарамт буурна. Энэ тал дээр ажиллаж байна.
–Хойд хөрш зэвсэгт мөргөлдөөн хийгээд завгүй, урд хөрш цар тахлыг барьж чадахгүй учраас экспорт гардаггүй. Бид яг нэг жилийн өмнөх байдал руугаа эргээд оччихсон. Том зургаар нь харвал олон жил хангалттай түвшинд экспорт хийж чадаагүй. Валютын нөөцийг тэр хэмжээнд зузаатгаж чадаагүйн гор өнөөдөр гарч байна.
–2019-2022 оны хооронд гадаад өрийн дунд хугацааны стратегийнхээ хүрээнд маш сайн сахилга баттай явж байгаа. Засгийн газрын гадаад өрийг огтхон ч нэмэгдүүлээгүй. Харин ч төсвийнхөө боломжит хэмжээгээр жил бүр 200-300 сая ам.доллараар нийт өрөө бууруулаад явж байгаа. Засгийн газрын нийт өр 8.2 тэрбум ам.доллар орчим байна.
–1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын өрийг төлөх хамгийн өндөр ачаалалтай хугацаа нь энэ дөрвөн жил таарч байна. Бид 4 тэрбум гаруй ам.доллар төлнө. Ирэх жил Хөгжлийн банкны Самурай бондын өр төлөгдөнө. 30 гаруй тэрбум юань буюу монгол төгрөгөөр 770 гаруй тэрбум төгрөгийн өр байна.
ЗОЧИН 2022-04-07 202.70.44.46
УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрхийг цуцлах хэрэгтэй байна. Ямар нэг хэрэгт орооцолдвол шууд хэргээ хүлээгээд явдаг болгооч ээ, ЗГ-ыг дэмжиж байна. Амжилт хүсье
Зочин 2022-04-07 202.55.188.82
2 – laa hutlultsuud Z.A.I.L
Зочин 2022-04-07 202.55.188.82
2 – laa hutlultsuud z**l
Хөгжихүүдээ 2022-04-07 202.126.88.195
ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА ШАЛГАСААР Л 10-ААД ЖИЛ ӨНГӨРВӨӨӨ ХӨӨРХИЙ……МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ ЭЭЭЭ
Зочин 2022-04-07 103.10.23.189
Австрали Голланд гээд барууны орнуудыг харж байхад Парламентийн гишүүд жоохон л буруу зүйл хисэн бол шууд алга болдог, өөрсдөө мэдэгдэл хийсэн болоод алга болно. Монголд нэг УИХ-н гишүүн болоод авсан бол салахаа мэддэггүй, үүрдийн 4 жил тэнд хадаастай. Энэ их мөнгө идсэн уусан хүмүүсээ зайлуул л даа.
Зочин 2022-04-07 103.10.23.189
Тийм зөв. Өөрсдөөсөө эхэл. Эхлээд төрөөс мөнгө хулгайлсан хүмүүсээрээ мөнгөө төлүүлээд байх ёстой газарт илгээгээд. Дараа нь ард иргэдийг зээлээ төл гэж дарамтал.
Зочин 2022-04-07 103.26.194.190
Тэгээч үлгэр жишээ үзүүлээд ямарч албан тушаалд очихгүй гэсэн үгэнд хүрч огцорооч. Чиний хэлсэн ярьсан бүгд үлгэр. Энэ христрийнхэн ийм худалч байдаг юм уу
зочин 2022-04-07 66.181.161.51
гайхаад байхын бид өөрсдөө ажил хий гэж томилчоод дараа буулгах гэхээрээ гуйгаад л өргөдлөө өгчих нэрээ татчих гээд л нөгөө хулгайчид нь үгүй гэж гүрийгээд л зугтаад л шүүх дэр хугацаа хожоод л давж заалдаад л миний хулгайг нотлохыг харъя гэж ТВ ээр инээж байгаад даапаалаад л. яацарцан юм бээээ? шууууд л буулгачих хуулиа тогтолцоогоо энэ 30 жилд хийж чадаагүй юм уу өвөө нарааа.
Зочин 2022-04-07 192.82.90.55
Хүний хамгийн их хүч бол ухамсар шүү.Ухамсар ийм их өндөр, ухаан цээлхэн, зөв ,шудрага байхад манай ЕС-д чадна.Өөр ямар ч асуудал байхгүй.Энэ хүн бол цаг нь болоход түүх өөрөө гаргаж ирсэн түүхэн хүн мөн.
Зочин 2022-04-07 43.242.243.104
УИХ гишүүдийн ихэнх нь бизнесман биш дээрэмчид хулгайч луйварчид шүү дээ Энхбаяр Элбэгдорж нар ийм байдлыгэхлүүлсэн
Зочин 2022-04-07 202.170.65.54
Энэ бацаа ХРЛСХ ахтайгаа нийлээд энэ улс орныг 2 шат ухраагаад дампуулах шат руу нь оруулчихлаа. багаар нь сонгоё гээд солиороод явсан бааснууд тэгээд одоо хариуцлага үүрлээ юу? муусайн новшнууд….
Зочин 2022-04-07 64.119.20.38
Ерөнхий сайд "хар хүчний" өмнө хөндөлдөөд байгаа тул түүнийг огцруулах хүсэлтнүүд олон байгаа бололтой. Гэвч ард түмэн соён гэгээрсэн. Тэд үүнийг хүсэхгүй.
.иргэг 2022-04-07 192.82.77.97
тэр Эрдэнэтийн 300 саяаар. Hennessy. авч архидах талаар эхлээд ЕСайд үгээ хэлнэ үү
Зочин 2022-04-07 202.126.89.235
энэ оюун эрдэнэ юу ч хийж чадахгүй хүн юм бна аргагүй энэ аятайхан жорлон ч бариулж үзээгүй амьтан яааж улсыг удирдах юм х
Зочин 2022-04-07 202.126.89.215
ХУДАЛАА Шударга цайраа гаргаж дүр эсгээд яахав. Бүх эрх мэдэл гарт чинь байна чадахгүй бол огцорц чаддаг өөрийнхөө хэмжээгээ мэдэр
Зочин 2022-04-07 103.10.23.189
Энэ хүнд хэцүү цагт их сайн ажиллаж байгаа шүү. Цаашид улам сайн ажиллаарай.
ый 2022-04-07 66.181.166.134
балиар муухай хэрүүлч, хэг ёг гэсэн харьцаатай
СОНГОГЧ 2022-04-07 202.9.46.70
Хөгжлийн банкны Самурай бондын өрийг тэр их өрийг санаатайгаар буй болгуулсан нууц ноёдоор нь төлүүл……..
зочин 2022-04-07 103.111.68.3
Хангалттай ярьж байна. Ганцхан хийх л хэрэгтэй байна.
Зочин 2022-04-07 192.82.74.236
Худлаа ярихаас цаашгүй Хүүк энэ 2оос хэзээ салж нэг яс амрана даа. Боловсролгүй мэргэжилгүй хоосон хонгио толгой байж бас хэрүүлч. Хэзээ бичсэн чадахгүй юм байна гэдгээ ойлгох амьтан бэ. МАН дотор ойлгуулах олигтой амьтан ч алга
Зочин 2022-04-07 202.55.188.33
Сайхан шүгэлдэж байна даа,хоосон толгой хөөсөн мантуу,хэзээ шалчийх болдоо,юу ч хийж чадахгүй сүржигнэхээс цаашгүй ….
ы 2022-04-07 66.181.161.96
Өөрийгөө өндөрт өргөмжилсэн сайд гуай нээх сүрчин юм ярихаас цаашгүй. Юу ч хийж чадахгүй.. Нул рекламны гар.