Л.Оюун-Эрдэнэ: Өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье

Л.Оюун-Эрдэнэ: Өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье

УИХ-ын чуулганаар өчигдөр /2022.04.06/ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлангийн  хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.


-"Оюутолгой"-н өр тэглэж, алдаа засагдаж дэлхийд эерэг мессеж өгсөн. Сүүлийн үед барууны хөрөнгө оруулагчид Монголыг зорих нь ихэссэн. Тэд олон төсөл хөтөлбөрүүдийг сонирхож байна. Ерөнхий сайдын хувьд олон уулзалт хийсэн.

Аливаа асуудалд эс үйлдэл хийж байгаад цаг алдахыг Ерөнхий сайдын хувьд хүсэхгүй байна. Тиймээс би эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэж шийдсэн. Би УИХ-аас ямар ч асуудлыг нуухгүй ил тод байх зарчмыг баримтална. 

Миний байр суурь маш тодорхой. Хямралтай цаг үед ялангуяа гол стратегийн албан тушаалууд тогтвортой байгаасай гэж хүсч байна. Энэ хүнд үед хүн солиод дахиж шинэ хүн УИХ-аар томилогдож багаа бүрдүүлж Засгийн газартай ойлголцох гэсээр байтал байдал улам хүндэрч магадгүй.

Улстөрчдийн шуналаас болж асуудал их үүсч байна. "Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг олон нийтэд ил гаргана. Сангуудыг ухвал олон гишүүд гарч ирнэ. Нэрсийг нь  олон нийтэд дэлгэхээр бэлдсэн. Гишүүд ийм зүйлд оролцохоо больчих хэрэгтэй. Та нар гишүүн байх уу, бизнесмен байх уу гэдгээ шийдэх цаг иржээ.

Хөгжлийн банкны асуудал ч тэр. Гадны мэргэжилтэн мэргэжлийн ТУЗ бүрдүүлээд байж байхад нь бонд босгосны дараа бүх сайдууд ороод хуваагаад авсан юм билээ. Засгийн газрын тогтоол дээр маш тодорхой байгаа.

Авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон нөхдүүдийг олон нийттэй хамт  шахаж гаргахад л улс төр цэвэршинэ. Тиймээс өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье. 

Шулуухад хэлэхэд НҮБ-ын зүгээс анхааруулж байгаа өлсгөлөн үнэхээр боллоо гэхэд  адаглаад махтай, гурилтай, шатахуунтай байх хэрэгтэй.

Б.ЖАВХЛАН: ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР 8.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

ОХУ гадаад төлбөр тооцоогоо  рублиэр хийнэ гэдгээ зарласан. Хэрэв Монголд рубль байдаг байсан бол үүн шиг таатай нөхцөл байхгүй л дээ. Хоёр төв банкны хооронд  он дуустал тэрбум орчим ам.доллартай тэнцэх рубль, төгрөгийн солилцоо хийвэл валютын нөөцийн дарамт буурна. Энэ тал дээр ажиллаж байна. 

Хойд хөрш зэвсэгт мөргөлдөөн хийгээд завгүй, урд хөрш цар тахлыг барьж чадахгүй учраас экспорт гардаггүй. Бид яг нэг жилийн өмнөх байдал руугаа эргээд оччихсон. Том зургаар нь харвал олон жил хангалттай түвшинд экспорт хийж чадаагүй. Валютын нөөцийг тэр хэмжээнд зузаатгаж чадаагүйн гор өнөөдөр гарч байна. 

 –2019-2022 оны хооронд гадаад өрийн дунд хугацааны стратегийнхээ хүрээнд маш сайн сахилга баттай явж байгаа. Засгийн газрын гадаад өрийг огтхон ч нэмэгдүүлээгүй. Харин ч төсвийнхөө боломжит хэмжээгээр жил бүр 200-300 сая ам.доллараар нийт өрөө бууруулаад явж байгаа. Засгийн газрын нийт өр 8.2 тэрбум ам.доллар орчим байна. 

1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын өрийг төлөх хамгийн өндөр ачаалалтай хугацаа нь энэ дөрвөн жил таарч байна. Бид 4 тэрбум гаруй ам.доллар төлнө. Ирэх жил Хөгжлийн банкны Самурай бондын өр төлөгдөнө. 30 гаруй тэрбум юань буюу монгол төгрөгөөр 770 гаруй тэрбум төгрөгийн өр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж