Тагнуулын мэдээлэл ба ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ!

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Тагнуулын мэдээлэл ба ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ!

Тагнуулын мэдээлэл ба ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ!

Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр цочир мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.  ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр “Эрүүгийн хуулийн 19.8-д заасан экстримист буюу хэт даврах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар олон хоног төлөвлөсөн байсан. Мөн нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан. Үүнтэй холбогдуулан Б.Баасанцогтын тухайд сэжигтнээр холбогдуулан саатуулсан байгаа” гэсэн юм.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нарын байр суурийг хүргэж байна.

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-ТЕГ-аас хийсэн мэдээлэлтэй холбоотой шалгалтын ажилд анхаарч байгаа. Учир нь улсын онц чухал обьетыг эзлэх, нэр бүхий улстөрчийн биед халдах төлөвлөгөөтэй байсан талаар мэдээлэл авсан. Хэн гэгч улстөрч болоод аль обьектод халдах гэж байсан талаар шалгалт хийж байгаа. Нийт таван хүнийг саатуулсан. Саатуулагдсан хүмүүсийн нэг нь хамтрагчийнхаа биед халдсан гэсэн. Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах хориотой. Тиймээс хуулийн дагуу шалгалтын ажил хийгдээд явна. Хууль зүйн сайдын хувьд энэ асуудалд анхаарч байна.

АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-Тагнуулын Ерөнхий газраас /ТЕГ/ өнөөдөр  "Зохион байгуулалттай бүлэг хүмүүс  хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй АН-ын нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан" талаар мэдээлэл хийсэн. Монгол төрийн нүд чих болсон ТЕГ хариуцлаггүй мэдэгдэл хийхгүй нь мэдээж. Тиймээс дээрх асуудал дээр АН байр сууриа илэрхийлэх ёстой. ТЕГ-т баривчилагдсан өмгөөлөгч асан  Б.Баасанцогт өмнө нь Монгол Улсын үе, үеийн лидер болсон улстөрчдийг  шоронд суулгах схемийг зурсан байсан.   Б.Баасанцогт нь С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд  нарын шүүх хурал болон ялын тогтоолтой холбоотой схемийг  боловсруулсан. Тэрхүү схемд Э.Бат-Үүл баатрын шүүхийн процесс ч мөн  бий. Үүнээс харахад гадны гар хөл болсон хүмүүс  энэ ажиллагаанд оролцсон гэж хардаж байна.  Монгол төрийг хүчгүй болгож,  монголчуудыг  өөр хооронд нь алалцуулах гэсэн гадны бодлого явж байна. Эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөсөн болгож харагдуулах төлөвлөгөөг  Монголд гаднаас л хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  МАН, АН  засаг барихдаа  хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй. Харин модон сэлмээр зодолддог байсан.  АН-ын үзэл санааны хоригдлуудын цуваа ч энэ асуудалтай холбоотой. Тэднийг хориод дийлэхгүй болохоор хөнөөчхөөд  эрх баригч нам хөнөөчихлөө гэсэн технологи хэрэгжүүлэх  гэж байсан биз. Энэ бол Монголын технологи биш.  Үүний дараа хэн нэгэн дарангуйлагч гарч ирнэ.  Ийм байж болохгүй. Монгол төрийн аюулгүй байдал юу, юунаас илүү эрхэм байх ёстой. Монголчууд хоорондоо талцаж, гадаадын тоглоомын улс болж болохгүй.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж