“Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийг нарийвчлан шалгах ёстой”

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийг нарийвчлан шалгах ёстой”

“Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийг нарийвчлан шалгах ёстой”

Хөгжлийн банкны асуудлаар түр хороо байгуулахыг гишүүд дэмжжээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “19 гишүүн түр хороо байгуулахыг дэмжсэн. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр хуулийн төслийг өргөн барьсан. Түр хороо байгуулах шаардлага бий. Яагаад гэвэл эзэн холбогдогч нь тодорхойгүй болсон олон зээл байна. Ялангуяа шаардлага хангаагүй компаниудад зээл олгосон асуудал бий. Энэний цаана мэдээж улс төр байгаа.

Бид зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй 20 улстөрчийг нэрлэсэн. АТГ-аас 30-аад хүн байгаа гэж ярьсан. Эзэн холбогдогчгүй болчихсон зээлүүдийн эздийг заавал олох ёстой. Өр нь өсөөд хэдэн тэрбумаараа нэмэгдчихсэн 20-оод зээл байна. Тэдгээрийн цаана шалгуур хангаагүй олгосон асуудал бий. Богино хугацаанд шалгуур хангаагүй зээлийг улс төрийн нөлөөллөөр олгосон байгаа. Нэр холбогдсон хүмүүс бултаад “Би хамааралгүй” гэж байгаа тийм үү. Гэхдээ заавал нарийвчлан шалгах ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж