Брүүклин Бекхэм, Никола Пелтз нарын хуримын бэлтгэл

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Брүүклин Бекхэм, Никола Пелтз нарын хуримын бэлтгэл

Брүүклин Бекхэм, Никола Пелтз нарын хуримын бэлтгэл

Английн хөл бөмбөгчин Дэвид Бекхэм, “Spice Girls” хамтлагийн дуучин Викториа нарын том хүү Брүүклин Бекхэм энэ Бямба гаригт сүр дуулиантайгаар хуримаа хийх гэж байна. 23 настай Брүүклин 27 настай жүжигчин бүсгүй Никола Пелтз нар Флорида мужийн Палм Бичэд хуримаа хийнэ. Тэд 2020 оны долдугаар сард сүй тавьжээ.

Палм Бич дэх Никола Пелтзийн гэр бүлийн байшингийн гадаа талбайд бэлтгэл ажил өрнөж байгаа аж. Агаараас авсан зурагнаас харахад 99 сая ам.долларын үнэтэй тансаг харшийн өмнө гурван том асар босгожээ. Хуримын зардал одоогоор дөрвөн сая ам.доллар орчим болсон байна. Удахгүй болох хуримын ёслолын өмнө аюулгүй байдлыг бүх талаар хангахын тулд нохойтой харуулын ажилтнууд байнга эргэж тойрч байгаа аж. Хурим болох тансаг харш нь 44 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай.

Хуриманд алдарт тогооч Гордон Рамсай, жүжигчин Эва Лонгориа, хөлбөмбөгчин асан Фил Невилл, “Spice Girls” хамтлагийн Мел Би, супер модел Жизел Бундчен зэрэг алдартнууд оролцох төлөвтэй байна. Дуучин Элтон Жон нь Брүүклиний загалмайлсан эцэг хэдий ч аялан тоглолттой учир оролцох боломжгүй болжээ.

Хуримын бэлтгэл ажил ид үргэлжилж байхад Бекхэмийнхэн гэр бүлээрээ Майамид амарч яваа бөгөөд 6.5 сая ам.долларын үнэтэй дарвуулт онгоцоороо зугаалж байна.

Дашрамд дурдахад Никола Пелтзийн хуримын стилистээр Дэми Мур, Чарльз Терон зэрэг алдартнуудтай ажиллаж байсан холливудын А зэрэглэлийн стилист Лесли Фремар ажиллах юм байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж