2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 391,636,751 төгрөгийн үнийн дүн бүхий 747,603 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улаанбаатар хивс" ХК (UBH +12.80%), "Мерекс" ХК (MRX +10.56%) болон "Монгол шевро" ХК (MVO +7.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ар баянхангай" ХК (ABH -10.71%), "Монгол шилтгээн" ХК (MSH -8.52%) болон "Дархан зочид буудал" ХК (DZG -7.19%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 8,082 ширхэг нэгж эрхийг 6,538,842 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.06% хувиар өсч, 38,149.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,403,420,387,977 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ