Цар тахал хэдийгээр намжсан ч дараагийн давлагаа дахин дэгдэж болзошгүй гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгөв. Тус яамны НЭМГ-ын дарга Д.Баярболд "Covid-19 халдварын эсрэг вакцины хамрагдалтыг нэмэгдүүлж, дараагийн давлагаанаас урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн" гэсэн юм. Тэрбээр өнөөдөр "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалтын үеэр ийнхүү онцолсон билээ. Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж буурсныг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл үүлэн чөлөөний үе гэж тодорхойлов. Тэрбээр “Covid-19 дэгдсэн эхний жил бидэнд маш хүнд байсан. Учир нь бүх зүйл шинэ, энэ өвчний тухай эмчилгээ дэлхий дахинд гараагүй байсан. Тухайн үед бүтэн жил амраагүй, шөнийн 02:00 цагт тарахад эрт тарлаа гэж баярладаг байсан. Үүнтэй харьцуулахад хоёр жилийн дараа амсхийж байна. Магадгүй энэ бол бидэнд түр амсхийх үүлэн чөлөө байж болзошгүй. Тиймээс бид тайвшрах болоогүй. Цаашид бид Covid-19 халдвар, бусад халдварт өвчнөөс сэргийлж бэлэн байдлаа хангах шаардлагатай” гэж зөвлөсөн. Тэгвэл цар тахлын дараагийн давлагаа ирэх намраас эхэлнэ гэдгийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс мэдээлж байв. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Монгол Улсын хувьд 2022 оноос дасан зохицох бодлого явуулж, хязгаарлалтуудыг цуцалсан. Гол асуудал нь ирэх намар үүснэ. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн олон улсад ирэх намар цар тахлын омикрон хувилбартай адилхан байх магадлал 50, дельта хувилбартай адил хүндрэх 50 хувьтай шинэ хувилбарын давлагаа эхэлнэ. Тиймээс дэлхийн улс орнууд бэлтгэлээ базааж, эрсдэлт бүлгээ вакцинжуулах ажил хийж байна. Тэгэхээр гурав дахь тунд хамрагдсан нь дөрөв дэх тунгаа хийлгэх хэрэгтэй” гэсэн билээ.
Улсын хэмжээнд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлснээс /2021.02.23/ хойш бүтэн жил тойрч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 53 хувь нь гурав дахь тундаа хамрагдсан байна. Тус төвийн дэд захирал Ж.Байгалмаа “Covid-19 халдвар дэгдсэн үед Монгол Улс 8.3 сая тун буюу хангалттай вакцин хүлээн авсан. Нийт 5.5 сая тун вакцинаар иргэдийг дархлаажуулсан. Вакцины хамрагдалт айман орон нутагт насны бүлгээр харилцан адилгүй байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гурав дахь тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх ажлыг эхлүүлсэн” гэв.
иргэн 2022-04-06 59.153.114.101
Багцинтай хүмүүс ээ.!!!!!!юунаас айдаг юм.!!!!!!Хамгийн гол нь Ариун цэвэрч зөв соёл цэвэр ариунтгалтай л байцагаа!!!! хогоо бүү хя шүлс нүсаа бүү хая зөв амьдар !!!!!!!!соёлж эмх цэгцтэй байцагаа цуу ярианаас хол бай Өөрийгөө л зөв хөгжүүл !!!!!!!Нэг нэгээ танихгүй ч хүндэлж яв!!!!!!!!
Зочин 2022-04-06 66.181.161.107
Хугацаа нь дуусаагүй вакцин хаана хий байгаа вэ
Зочин 2022-04-06 66.181.161.107
Хугацаа нь дуусаагүй байшин хаана хийж байгаа вэ
Зочин 2022-04-06 64.119.17.164
Одоо залхаж байна. Хэвийн амьдрах минь
Зочин 2022-04-06 66.181.161.1
8 r tun hezee hiih vee
Зочин 2022-04-06 66.181.161.1
iluu hudaldaj avsan vaccine aa shahah sanaatai baih n
ё 2022-04-06 103.26.193.226
хая с** тавилангаараа болоё
Зочин 2022-04-06 202.55.188.34
Засссс дайны хажуугаар дажин гэгчээр юун цар тахал вэ одоо боль боль, ухэх нь ухээд сэхэх нь сэхэг
Зочин 2022-04-06 202.126.89.203
Too late.you have the infection inside the country…
ӨӨР ХҮН 2022-04-06 59.153.113.150
ТЭР ЦАГТ ИРГЭН БҮР 4 ДАХЬ ТУНГААН ХИЙЛГЭЭД АСУУЛАЛГҮЙ ХАЛДВАРГҮЙ ДАВААД ТУУЛНА САНДРАХ ХЭРЭГҮЙ
СҮРГИЙН ДАРГАХГАА ТОГТСОН
Зочин 2022-04-06 64.119.31.172
5 dahi tungaa hiilgemeer bn.
Ээгэ 2022-04-06 192.82.81.21
5 дах тунгаа хурдан зарлаж эхэлмээр бн…хааха
Зочин 2022-04-06 192.82.75.244
Оркууд маск зуухгуй бна ш дээ!!!!
Зочин 2022-04-06 66.181.161.51
Sain uu?
mask zvvh zvvhgvin huwi hvnii hariutslaga bolson.3.000.000 hvn amtai ym baig yagaad negniigee orkoor ni heleed baigaay.Mongolchuud bid negnee hvndelj demjij zuw songolt hiij hugjih ULS.
Зочин 2022-04-06 66.181.161.1
durtai bol ooroo l Uu, mmasktaigaar nasiig bar daa