АН-аас Тагнуулын ерөнхий газарт хүсэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

АН-аас Тагнуулын ерөнхий газарт хүсэлт хүргүүлжээ

АН-аас Тагнуулын ерөнхий газарт хүсэлт хүргүүлжээ

Ардчилсан намаас өнөөдөр /2022.04.06/ Тагнуулын ерөнхий газраас хийсэн  мэдэгдэлтэй холбогдуулан албан хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд  "Ардчилсан намын нэр, нөлөө бүхий улстөрчдийн биед халдахаар төлөвлөж байсан гэх мэдээллийн дагуу дээрх нэр бүхий улстөрчдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж хамгаалалтад авах шаардлагатай эсэх асуудлаар ТЕГ-т мэдээлэл тодруулах албан хүсэлтийг хүргүүлж байна" хэмээн дурдсан байна.

Мөн дээрх асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Улсын онц чухал обьетыг эзлэх, нэр бүхий улстөрчийн биед халдах төлөвлөгөөтэй байсан талаар мэдээлэл авсан. Хэн гэгч улстөрч болоод аль обьектод халдах гэж байсан талаар шалгалт хийж байгаа. Нийт таван хүнийг саатуулсан. Саатуулагдсан хүмүүсийн нэг нь хамтрагчийнхаа биед халдсан гэсэн. Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах хориотой" гэж тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж