Итали Ираныг орлож, дэлхийн аваргад оролцох уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Итали Ираныг орлож, дэлхийн аваргад оролцох уу?

Итали Ираныг орлож, дэлхийн аваргад оролцох уу?

Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ ирэх арваннэгдүгээр сарын 21-ний өдөр эхэлнэ. Нийт 32 улсын шигшээ баг оролцох бөгөөд одоогоор 29 багийн нэрс тодроод буй. Гэхдээ бидний мэдэх хэд хэдэн хөлбөмбөгийн хүчирхэг гүрнүүд энэ удаагийн дэлхийн аваргыг өнжинө. Тэдний хамгийн том төлөөлөл бол Европын аварга Итали.

Аззуричууд урьдчилсан шатанд Хойд Македоны багт хожигдож, хоёр дэлхийн аварга дараалан өнжихөөр болсон. Тэгвэл сүүлийн үед Италийн шигшээ багийг Ираныг орлож, дэлхийн аваргад оролцох боломжтой гэх шуум дэгдэв.

Тодруулбал, Ираны хөлбөмбөгийн холбоо дэлхийн аваргын урьдчилсан шатны Иран-Ливаны тоглолтод хоёр мянган эмэгтэй хөгжөөн дэмжигчийг цэнгэлдэхэд оруулаагүй гэнэ. Үүний улмаас олон улсын хөлбөмбөгийн холбоо тус улсад хатуу хариуцлага тооцох тухай яриа гарчээ.

ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо өмнө нь 2019 онд Ираны хөлбөмбөгийн холбоонд эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцуулж, тэгш эрхтэй байх ёстойг хатуу анхааруулж байсан юм.

Хэрэв ФИФА Ираны шигшээ багийг дэлхийн аваргаас хасвал журмын дагуу хамгийн өндөр чансаатай баг тэднийг орлох аж. Гэхдээ ФИФА-ийн удирдах зөвлөлийн гишүүн Эвелина Кристиллин дараах зүйлсийг ярьжээ.

Тэрбээр “Бид өнгөрсөн Лхагва гаригт Катарт удирдах зөвлөлийн хурлаа хийсэн. Ираны төлөөлөгчид ч хүртэл байсан. Бид Ираныг дэлхийн аваргаас хасах талаар хэзээ ч ярьж байгаагүй. Тэд дэлхийн аваргаас хасагдсан ч Ази тивээс баг нөхөж орно. Италийг дэлхийн аваргад орно гэж бодох хэрэггүй. Энэ боломжгүй” гэжээ.

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг нь 1958, 2018, 2022 онуудын дэлхийн аваргыг өнжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж