Чарльз Дарвины хэдэн саяаар үнэлэгдэх тэмдэглэлийн дэвтэр олдов

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Чарльз Дарвины хэдэн саяаар үнэлэгдэх тэмдэглэлийн дэвтэр олдов

Чарльз Дарвины хэдэн саяаар үнэлэгдэх тэмдэглэлийн дэвтэр олдов

Хүн төрөлхтөнд эволюцийн онолоороо алдаршсан, 19 дүгээр зууны эрдэмтэн Чарльз Дарвины хоёр ширхэг тэмдэглэлийн дэвтэр олджээ. Түүний тэмдэглэлийн дэвтэр Кэмбрижийн их сургуулийн номын санд байсан бөгөөд 22 жилийн өмнө хамгийн сүүлд харагдсан байна.

Арьсан гадартай уг өврийн дэвтэрт Дарвины зурсан “амьдралын мод” эх хувиараа байдаг бөгөөд олон сая доллараар үнэлэгддэг. Дэвтэр алга болсон тухай мэдээллийг “BBC” агентлаг анх зарласнаас хойш 15 сарын дараа дэвтэр ийн олджээ. Дэвтэрнүүд огт үнгэгдэж урагдалгүйгээр аюулгүй эргэж ирсэнд номын санч маш их баяртай байгаагаа илэрхийлэв. Хамгийн сонирхолтой нь дэвтрийг хийсэн дугтуйн дээр “Номын санч танд улаан өндөгний баярын мэнд хүргэе” гэж бичсэн байжээ. Илгээмжийг хайрцаганд хийгээд, гадуур нь хүнсний гялгар уутаар ороосон байсан бөгөөд номын сангийн камергүй хэсэгт шалан дээр орхисон байв. Дэвтрүүдийг олсны дараа цагдаа нар шалгаж, жинхэнэ эсэхийг нь батлах хүртэл тав хоног зарцуулагдсан байна.

Дэвтрүүдийг анх алга болоход номын санчид 10 сая гаруй номон дунд төөрөлдсөн байх гэж боджээ. Гэвч янз бүрээр хайж үзсэний эцэст 2020 онд л сая хулгайлагдсан байх магадлалтай гэж дүгнэсэн байна. Ингээд цагдаа дуудаж, Интерполд мэдэгджээ.

Чарльз Дарвин 1830-аад оны сүүл үеэр уг дэвтрүүдийг хөтөлж байсан. Уг дэвтэр дээрх модны зураг нь түүний эволюцийн онолын эх үүсвэр болсон гэж үздэг. Энэ нь шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн гайхамшигтай баримт ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж