Дарханчууд байгалийн хийн эхний хэрэглэгч болох уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Дарханчууд байгалийн хийн эхний хэрэглэгч болох уу?

Дарханчууд байгалийн хийн эхний хэрэглэгч болох уу?

ОХУ-аас БНХАУ руу холбох байгалийн хийн хоолой дамжуулах ажлыг гүйцэтгэх, судалгаа шинжилгээ хийх ОХУ-ын компаниуд өнгөрсөн долоо хоногт Монголын талтай буюу хийн хоолой дамжин өнгөрөх аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийх анхны уулзалтаа Дархан-Уулаас эхлүүлжээ. Байгалийн хий дамжуулах хоолой нь Дархан-Уул аймгийн нутгаар 1 км өргөнтэй 38.3 км урттай дамжин өнгөрөх юм байна.

ОХУ-аас БНХАУ руу холбох байгалийн хийн хоолой Монгол Улсын нутгаар хойноос урагшаа чиглэлд 962.9 км газрыг хамран зургаан аймгаар дамжин өнгөрнө. Үүнд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймаг, Улаанбаатар хот орж буй юм.

ОХУ-ын “Газопровсод Союз Восток”, “Союз Восток” компани болон “Эрдэнэс газ” компанийн төлөөллүүд өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгийн удирдлагатай уулзсан байна уулзалтаар:

-“Союз Восток” компани хий дамжуулах хоолойн төслийн инженерийн судалгаа гүйцэтгэх зөвшөөрөл олгох,

-“Газопровод Союз Восток” ХХК хий дамжуулах хоолойн ойролцоо орших нэгж,

-Талбарын эзэшлийн болон зориулалтын талаарх мэдээллийг хүлээн авах, “Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төсөл-судалгааны болон барилгын ажил гүйцэтгэхэд хамтран ажиллах хариуцлагатай албан тушаалтныг орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас тодорхойлох зэрэг саналыг тавьжээ.

 

Дархан-Уул аймгийн удирдлага ОХУ-ын талаас тавьсан саналуудыг дэмжин, асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан, санал солилцжээ. Энэ үеэр “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.К.Асеев “Энэ бол Монголын аймаг, орон нутгийн Засаг дарга, удирдлагатай хийж буй бидний анхны уулзалтын нэг. Бид хийн хоолойн ажлын судалгаа-шинжилгээний эхний төслөө танилцуулан мэдээлж, санал солилцсон. Хийн хоолойн эхний ажлуудад орон нутгаас ажиллах хүч оролцох бүрэн боломжтой.

Төслийн барилгын ажилд орон нутгаас хангамж хийх, барилгын материал нийлүүлэх бололцоотой. Цаашлаад хийн хоолой ашиглалтад орсон нөхцөлд Дархан хотынхон байгалийн хийн эхний хэрэглэгч болж, эко хот болох боломжтой” гэж онцолжээ.

ОХУ-ын талаас мэдээлснээр, Монгол Улсын нутаг дэвсгэрээ дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой ОХУ-ын Зүүн Сибирийн нөөцөөс эх аван, БНХАУ-ын Харбин, Далян, Бээжин, Тянжинь, Нянжинь, Шанхай зэрэг хүн ам ихтэй, өндөр хөгжсөн хотуудыг 30 жил хийгээр ханган нийлүүлэх аж. Цаашид Хойд болон Өмнөд Солонгос, Япон зэрэг улстай холбогдон, байгалийн хийгээр Азийн эдийн засаг өндөр хөгжсөн, бусад улс орныг хангах экспортлох, стратеги болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой сүлжээ болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж