“Алдаа гаргасан хүн хариуцлагаас бултдаг жишгийг халах ёстой”

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

“Алдаа гаргасан хүн хариуцлагаас бултдаг жишгийг халах ёстой”

“Алдаа гаргасан хүн хариуцлагаас бултдаг жишгийг халах ёстой”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.


-Мөнгө хэвлэх нь төгрөгийн ханшийг унагадаг учир зөв шийдэл биш. Үнийг хүчээр барих нь буруу. Үнэ барих гэж оролдсон бүх оролдлого амжилтгүй болсон жишээ бий. Тиймээс үүнийг буруу арга гэж үзэж байгаа. Валютын ханшийг тогтворжуулах тал дээр цогц арга хэмжээг авах ёстой. Нэгдүгээрт, бодлогын хүүг өсгөх хэрэгтэй. Ингэснээр төгрөгийн үнэ цэнийг нэмнэ. Үүнтэй зэрэгцээд төсвийн тодотгол хийх нь зөв. Мөнгөний бодлого, төсвийн бодлогыг давхар оруулснаар үр дүнтэй арга болно. Мөнгө хэвлээд аж ахуй нэгжүүдэд тарааж болохгүй. Ганцхан жишээ татахад мах байна.  Махыг импортоор авдаггүй мөртлөө үнэ өссөөр байна. Монгол Улсад инфляцийн өсөлт хэрхэн явагдаж байгааг та бүхэн харж байна. Тэгэхлээр тээвэр логистик дээр ч анхаарч байна.

Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлнэ. Бодлогын хүүгээ өсгөж, төсвийн тодотгол хийж, тээвэр лоигистик дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.

Нүүрсээ хилийн хоригоос шалтгаалан гаргаж чадахгүй байна. Дотоодод Covid-19-ийн тохиолдол буурч байгаа. Тиймээс цар тахлын энэ нөхцөлийг бид давуу тал болгох боломжтой. Аж ахуй нэгжүүдэд хэдий хэмжээний мөнгө өгөх талаар мэдээлэл Засгийн газраас өгөөгүй. Одоо бол Монголбанкнаас олгоно гээд байгаа. Зүй нь арилжааны банкууд олгодог зээлээ олгох хэрэгтэй. Хүүгийн зөрүү үүсвэл төсөв дээр тодотгол хийж зөрүүг гаргах хэрэгтэй. Хэрэв Монголбанк олгоно гэвэл буруу.

Монголбанкны удирдлага хариуцлага хүлээх хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрч валютын ханш өсөх учраас бодлогын хүүг нэмж өгөөч гэдэг хүсэлт өнгөрсөн жил удаа дараа хэлсэн. Тэр саналыг хүлээж аваагүйгээс Монголд валютын хоёр өөр ханш тогтлоо.

Гадуур хувь хүмүүс, аж ахуй нэгжийн алинд ч ам.доллар олдохгүй нөхцөлд хүргээд байна. Тиймээс Төвбанк үйл ажиллагааны дагуу арилжааны банкуудын зохист харьцааг хянаж, хариуцлагатай байх ёстой. 2017 онд хууль эрх зүйн өөрчлөлт орсон. Тиймээс хүн хариуцсан ажлаа л сайн хийх хэрэгтэй гэдэг шаардлагыг миний зүгээс тавьж байна. Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны удирдлага ажлаа өгч, хариуцлага хүлээх ёстой. Алдаа гаргасан хүн хариуцлагаас бултдаг жишгийг халах хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдалд хариуцлагатай байх л чухал гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж