"Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзсан"

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

"Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзсан"

"Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзсан"

Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов "Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэж цахим хуудсаараа нийтэлсэн мэдэгдэл нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Үүний хариуд Ардчилсан намын зүгээс түүнийг эл нийтлэлийнхээ хариуд уучлал гуйх ёстой гэсэн мэдэгдэл гаргаж байлаа Мөн иргэд “No war” жагсаал  дор  түүнийг уучлалт гуйж огцрохыг шаардсан тайван жагссан. Энэ асуудалд Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгааг сайд Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг миний бие дуудаж уулзсан. Учир байдлыг нь тайлбарлуулсан. Олон удаагийн шахалт дарамтууд гэж хэлж болохоор мэдэгдэл шаардлагуудыг хүргүүлсэн. Тус шаардлагуудын хариу болгож мэдэгдэл тавьсан гэх тайлбар хэлсэн. Нот бичиг явуулна гэдэг нь нэлээд өндөр дипломат арга хэмжээ юм. Тийм учраас бид ямар ч байсан уулзаж, нийгмийн сүлжээнд олон нийтийг талцуулж, бухимдуулсан асуудал үүссэн болохыг түүнд анхааруулсан. Мөн цаашдаа ямар нэг байдлаар Элчин сайдын яам руу халдсан асуудал үүсвэл Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллахыг хүссэн гэв.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж