Хөндөх сэдэв: Тэд гэрийн авгай биш | News.MN

Хөндөх сэдэв: Тэд гэрийн авгай биш

Хөндөх сэдэв: Тэд гэрийн авгай биш

Хөндөх сэдэв: Тэд гэрийн авгай биш

“Би IT инженер мэргэжилтэй ч бага насны гурван хүүхдээ  гэртээ харж байгаа ээж. Миний хувьд мэргэжлээрээ нэг жил ажилласнаас хойш ойрхон нярайлсан. Өнөөдрийн нөхцөлд ажил олгогч нарын өндөр шаардлага, цалин зэргээс шалтгаалан ажиллах боломж минь хязгаарлагдаж байна. Надад гэр бүлээ сонгох эсвэл ажлаа сонгох гэсэн шаардлага тулгардаг.  Уг нь сайд, дарга нар “Цалинтай ээж” гэж мөнгө тараахаас илүү тухайн хүний ур чадварт тохирсон ажлын байраар хангахад, цагийн уян хатан бодлогоор дэмжих ёстой”


Б.Мөнгөнчимэг гэх бүсгүй “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлгийн үеэр ээж нарын төлөөлөл болж оролцохдоо ийнхүү үгээ хэлсэн.

Тэгвэл хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд яагаад ажил хийхгүй байна вэ? энэ асуултад хариулсан судалгаагаар, хөдөлмөр эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн талаарх асуумжид зорилтот бүлгийн дийлэнх нь хүүхэд харах үйлчилгээ байхгүйгээс ажил хийх боломжгүй байдаг гэж хариулжээ.

Мөн цагийн ажлыг зохицуулсан зохицуулалтгүй учраас хүүхдээ хүргэх, авахад асуудал үүсдэг, ажлаасаа хоцордог, нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж ажилдаа ирж явахад бэрхшээл үүсдэг зэрэг шалтгааныг хэлжээ.

                  АЖЛЫН ШААРДЛАГА, ЦАГИЙН ХУВААРЬ МАШ Х АТУУ БАЙНА

КЭЙС 1: Арван жил гэртээ хүүхдээ харж байгаа ээж нарт ажил олох дэмжлэг тааруу. Ээж нарын дунд  “Хүүхдээ хараад ажил хийе, хамт олонтой болъё” гэж ярьдаг сэдэв нь л энэ. Миний хувьд нөхөртэйгээ гэрлээд  15 жил болж байна. Үүний 5 жил нь ажил эрхэлж, үлдсэн хугацаанд нь 10 жил хүүхдүүдээ харж өсгөж хүмүүжүүлэхэд анхаарч байна. Гэртээ л байна. Хүүхдүүд маань биеэ дааж эхлэх үед мэргэжлээрээ ажиллах итгэл байхгүй болсон байдаг. Ажилтай боллоо гэхэд хүүхдүүдээ сургуульд зөөх асуудал гарч ирдэг. Ажлын цагийг уян хатан болгож өгвөл ажиллах дургүй хүн байхгүй, харин ч баярлана. Хүүхдээ харахын зэрэгцээ ажиллана гэдэг өнөөдрийн нөхцөлд ямар ч боломжгүй. Бага хүүхэд маань хоёр ой, зургаан сартай. Цэцэрлэгт өгье гэхэд 3 настай хүүхэд авна гэж босго тогтоосон. Дээр нь ээжүүдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл маш хомс байна. /гурван хүүхдийн ээж,  иргэн Г.Солонго /

КЭЙС 2: Гэртээ хүүхдээ хараад хоёр жил өнгөрч байна. Хувийн компанид мэргэжлээрээ ажиллаж байсан. Бидэнд ажиллах ур чадвар байна, ажил хийж чадна. Гэвч ажиллах боломж хязгаарлагдмал байна. Албан тушаал ахиулдаггүй, цалин хөлсийн хувьд эрэгтэй хүнээс бага үнэлэгддэг. Үүнийг ч өөрөө мэдэрч даван туулсан. Ажил олгогч нар бидний дуу хоолойг сонсч эмэгтэйчүүдээ дэмжсэн богино цагийн хуваарийг санал болгох хэрэгтэй. Харамсалтай нь, ажиллах боломж маш хомс байна. Тиймээс хувиараа бизнес эрхлэх сонирхолтой. Даанч төсөл хэрэгжүүлэхэд танил талтай чухал болсон. Өөрийнхөө хүчээр  цойлж гарахаас өөр сонголтгүй байдаг. / гурван хүүхдийн ээж, иргэн Э.Цэндмаа /

Гэртээ хүүхэд харж буй шалтгаанаар 2017 онд 83 эмэгтэй ажил эрхлэх боломжгүй байсан бол энэ тоо 2020 онд 120 мянга болж өссөн үзүүлэлт бий.

       ЭМЭГТЭЙЧҮҮД СҮҮЛИЙН 20 ЖИЛ ЭРЧҮҮДЭЭС БАГА АЖИЛЛАЖ БАЙНА

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.АРИУНАА: 

-Өнөөгийн нийгэм эмэгтэйчүүдэд “хүүхэдгүй юм шиг ажилла, ажилгүй юм шиг хүүхдээ хар” гэсэн сонголт тулгаж байна. Ялангуяа нөхөн үржихүйн 20-40 насныхан сүүлийн 20 жил ажиллах оролцооны түвшинд эрэгтэйчүүдээс бага байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд  хүүхэд харах үйлчилгээ хүртээмжгүй, ажлын уян хатан зохицуулалтгүй, цагийн ажил байхгүй, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, амьдралд хүрэлцэхгүй цалин зэрэг шалтгаанаас үүдэн ажиллах боломжгүй байгааг хэлж байгаа юм. Бидний хийсэн судалгаагаар 17 хүртэл жил гэртээ суусан эмэгтэйчүүд байсан. Яагаад гэхээр ойрхон төрөлтөөс болж ажиллах боломжгүй болдог. Эргээд мэргэжлээрээ ажиллах боломжгүй, өөртөө итгэлгүй болсон зэрэг асуудал үүсдэг. Гэтэл эмэгтэйчүүдийг ажилгүй гэрийн авгай гэж нэрлэдгийг нийгэмд халах зорилго дэвшүүлж байна. Эмэгтэйчүүд гэртээ гараа хумхиад суудаг уу гэвэл үгүй. Хүүхэд харж хоол хийж байна, гэрээ цэвэрлэж байна. Цаг ашиглалтын судалгаа хийхэд эмэгтэйчүүд дунджаар 2.4 дахин их цагийг үнэлгээгүй гэрийн ажилд зарцуулж байна" гэв. Мөн өндөр цалин хөлстэй салбарт ажиллаж чадахгүй, ялгаварлан гадуурхалтад өртөж, ижил цалин хөлс авч чадахгүй байна” гэсэн юм.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэж хариулжээ. Тэдний ихэнх нь бага насны хүүхэдтэй, цалин урамшуулал нэмэхгүй байх зэрэг ялгаварлалтад өртсөн байна.

Судалгааны дүнгээр эмэгтэйчүүд ажлын байран дээр гарахад хамт олны эерэг хандлага, ажлын цагийн уян хатан зохицуулалт, цахим ажлын байр, ажил олгогч нарыг хандлагыг өөрчлөх нь чухал гэдгийг дийлэнх нь хэлсэн байна. Тэгвэл хамгийн өндөр цалин хөлстэй салбаруудад эрчүүд олон бол хамгийн бага цалин хөлстэй салбаруудад эмэгтэйчүүд олонх байгаа юм. Энэ нь жендэрийн хэвшмэл ойлголтоос болдог бөгөөд уул уурхай, хүнд механизмтай ажилладаг салбаруудад эрчүүд голлон ажилладагтай холбоотой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэ 2022-04-06 202.9.46.79

п***а 30 гарсан авгайчууд хүний өөрийн хүүхэд цувуулаад хүүхдийн мөнгөөр амьдраад явах сонирхолтой болчихсон хүүхдийн мөнгө гэдэг попорсон юмыг засаг бүр мөсөн боливол таарна
УБтэнэ нохой гахай шиг хүүхэд цувуулахыг хязгаарлах хэрэгтэй

Avatar

zochin 2022-04-06 103.212.117.173

Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж гол нь бие дааж амьдрахад сургах, олонтой нийтэч байж сурах л юм бол ямарч мэдлэгтэй боловсролтой байсан эргээд юутай ч зүйрлэшгүй том хөрөнгө оруулалт болдог юм билээ. Туршлагаас харахад. Ажил хийхээсээ илүү хүүхэддээ анхаарах хэрэгтэй юм байна гэж бодогддог

Avatar

Зочин 2022-04-06 103.229.122.117

Эмэгтэй хүн хүүхэд гаргсан бол хүүхдүүдээ хүмүүжүүлж гэртээ байх ёстой том хүүхдүүдээ том болохоор ажил хийх зөндөө боломж байгаа

Avatar

Зочин 2022-04-06 202.126.89.150

Yasli tsetserlegee shidej baga nasnii huuhedtei gants bie eej nariig ajliin bairaar ehelj hangah, yuan hatan tsag olgoh gm chuhal asuudal. Yaj amidrah we

Avatar

gadaad zochin 2022-04-06 5.116.108.91

Гэртээ хүүхдүүдээ харангаа гэрээсээ ажил хийж болон доо. Монголд харин байдаг үгүй гийн сайн мэдэхгүй юм . Гадаадын аль ч улсад байдаг. Интэр нээт сайн ухаж,хай,байж л тараа.манай эмэгтэйчүүд уг нь гадаадын хүүхнүүд хажууд овсгоотой, сэргэлэн ямар юмыг олоод хийдэг дээ.

Avatar

Зочин 2022-04-06 202.126.88.135

ГЭРТЭЭ УТГА УЧИРТАЙ АМЬДАРЧ БОЛЫШДЭЭ…..АВГАЙ НАР АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЭД ЯМАР НЭМЭРТЭЙН ⁉️

Avatar

УНШИГЧ 2022-04-06 202.9.46.81

Тэгээд яах юм????

Avatar

Зочин 2022-04-06 66.181.186.87

Сонгох л болох нь дээ

Avatar

Зочин 2022-04-06 64.119.18.94

Зөвхөн эмэгтэй хүн хүүхэд гаргадаг нь байгалийн жам юм даа. Би бол ер нь гэр бүл болгон 3-4 хүүхэдтэй байгаасай гэж боддог. Гэхдээ ийм байхын тулд үнэхээр гэр бүл эсвэл ажил гэсэн сонголтыг 10-д жилийн турш хийхээс өөр аргагүй болно л доо. Үүнийг арай зөөлрүүлэх гол зүйл бол зайнаас ажиллах боломж, цэцэрлэг яслийн асуудал зэрэг юм уу даа. Ажил олгогчийн хувьд бас сул шахам цалин өгөөд байх хэцүү л байх болов уу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж