ЕХ Оросын нүүрс, газрын тосны хориг тавих санал гаргав

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

ЕХ Оросын нүүрс, газрын тосны хориг тавих санал гаргав

ЕХ Оросын нүүрс, газрын тосны хориг тавих санал гаргав

Евроpын холбоо  Мягмар гаригт Украинд ямар ч шалтгаангүйгээр түрэмгийлснийх нь төлөө Кремлийн эсрэг авсан шинэ хориг арга хэмжээний хүрээнд Оросын нүүрсийг хориглох санал гаргалаа.

"Тус холбооны зүгээс ОХУ-д  жилд дөрвөн тэрбум евро буюу 4.39 тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрсний импортын хориг тавина. Энэ нь Оросын орлогын бас нэгэн  чухал эх үүсвэрийг бууруулна" гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгджээ. Энэ нь Кремлийн эсрэг хориг арга хэмжээний шинэ төвшинг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. Зарим гишүүн орнууд тус улсын нөөц баялгаас ихээхэн хамааралтай байдаг тул ОХУ-ын эрчим хүчний салбарт хориг арга хэмжээ авах нь тус холбооны хувьд сорилт болж байна.

Европын статистик албаны мэдээллээр Европын холбоо 2020 онд нийт нүүрснийхээ 19.3 хувийг ОХУ-аас импортолж, мөн онд нефтийн 36.5 хувийг, байгалийн хийн 41.1 хувийг  импортолсон байна. Гэсэн хэдий ч Украинд Оросын арми дайны гэмт хэрэг үйлдсэн нотлох баримтууд олширч байгаа. Энэ нь Европын холбоо Москвагийн эсрэг шинэ хориг буюу нүүрс, газрын тосны импортыг зогсоох шийдвэрт хүргэв.  Шинэ хориг тавих эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргах юм байна.

Шинэ хориг арга хэмжээнд Оросын дөрвөн чухал банк, түүний дотор ВТБ банктай холбоотой гүйлгээг бүрэн хориглох,  Оросын хөлөг онгоцнууд болон тэдний Европын холбооны портууд руу нэвтрэхийг хориглох,  квант компьютер болон дэвшилтэт хагас дамжуулагчтай холбоотой 10 тэрбум еврогийн экспортыг хориглох хүсэлтэй байна.

Эх сурвалж: cnbc news 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж