"Үндсэн хуулийн бус замаар засгийн эрх авах хориотой" | News.MN

"Үндсэн хуулийн бус замаар засгийн эрх авах хориотой"

"Үндсэн хуулийн бус замаар засгийн эрх авах хориотой"

"Үндсэн хуулийн бус замаар засгийн эрх авах хориотой"

Хууль зүйн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр /2022.04.06/ мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэх ажлын хэсгийг ахалж байгаа. Яаралтай зохицуулалт хийж тээвэрлэлтийг хэвийн болгосноор АМНАТ-ийг төсөвт төвлөрүүлж, хүүхдийн мөнгийг олгох боломжтой болно гэсэн юм.

Түүний хэлснээр нүүрс тээвэртэй холбоотой асуудлаар  ажлын хэсэг өдөр бүр хуралдаж байгаа аж.

Гашуунсухайтын нүүрс тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Шивээ хүрэнгийн боомтыг нээх чиглэлийн ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилсон.

Тэрбээр, "Шууд шийдвэр гаргахад хүндрэлтэй байна.  Учир нь 4,8 сая тонн нүүрс хил дээр хуримтлагдсан. Үүнээс болж нүүрсний шинэ гэрээ хийгдээгүй. Тиймээс боомтын үйл ажиллагааг хэвийн болгохыг чухалчилж байгаа. Мөн Ханги мандал чиглэлийг нээх зэрэг хувилбарыг  хэлэлцэж байна. Засаг төрийн ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Гадаад байдлаас шалтгаалсан асуудал л их үүсч байна. Хятадын талаас хорио цээрийн дэглэмийг баримталж чадвал тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжтой" гэсэн хариу өгсөн.

Түүнчлэн "Бөмбөлөг доторх хөдөлгөөн тээвэрлэлтэд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна. Хэрэв нүүрсний тээврийг хэвийн үргэлжлэхгүй бол АМНАТ төсөвт төвлөрөхгүй, АМНАТ-ын орлого тасарвал хүүхдийн мөнгө олгоход хүндрэл учирна. Тиймээс ойрын хугацаанд ажлын хэсэг асуудлыг шийднэ. Эрээний талд 4000 гаруй контейнер гацаад байна. Үүнд ч мөн анхаарч байгаа" гэлээ:.

ХУУЛИЙН БУС ЗАМААР ЗАСГИЙН ЭРХИЙГ АВАХ ХОРИОТОЙ

Мөн тэрбээр ТЕГ-аас хийсэн мэдээлэлтэй холбоотой шалгалтын ажилд анхаарч байгаа гэсэн юм. Учир нь улсын онц чухал обьетыг эзлэх, нэр бүхий улстөрчийн биед халдах төлөвлөгөөтэй байсан талаар мэдээлэл авсан. Хэн гэгч улстөрч болоод аль обьектод халдах гэж байсан талаар шалгалт хийж байгаа. Нийт таван хүнийг саатуулсан. Саатуулагдсан хүмүүсийн нэг нь хамтрагчийнхаа биед халдсан гэсэн. Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах хориотой. Тиймээс хуулийн дагуу шалгалтын ажил хийгдээд явна. Хууль зүйн сайдын хувьд энэ асуудалд анхаарч байгаа гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2022-04-06 139.5.218.109

Ene muu nyn bakter yu ch hiij chadahgui ajlaa medehgui.hurdan zauluulah heregtei

Avatar

тэнгэрийн хаан дарга нараа доош хар л даа сайхан цэвэрхэн цамц чинь сэтгэлтэй чинь зохицож байна уу нөхөр камерад? 2022-04-06 192.82.85.152

жоохон нүдээ нээмээр байна, засгийн талбай дээр миний мэдэхээр намраас хойш хүмүүс жагслаа, ордон дотроо лаглайж суучихаад нэг л их улс төрийн хүзэр тавьсан зөв юм ярьсан хүмүүс байх юм аа энэ зөв үү? ард түмэн чинь улирал дамнаж гудамжинд саарал ордон харшын чинь гадаа золбин гөлөг шиг сууж гудамжны орон гэргүй бөбөчин шиг суулаа, өвдөг эрүү нийлснээс эхлээд шилжилтийн унаган залуус шороо залигаж гуйж байна, тэдэнд хариу өгөхгүй байж нэг савангийн дуурь шиг юмаа ярьж цэмцийж суухаас ичихгүй юу

Avatar

DR RUJ 2022-04-06 197.210.85.104

өнөөдөр би маш их баяртай байна
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Avatar

Бөө 2022-04-06 66.181.160.12

37 ОН ҮНЭРТЭЖ БН. ТАГНУУЛ МЭНГЭТИЙГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БЖ ЭДНИЙ ТАГНУУЛ БАРИХ ЛӨӨЛӨӨ Л БН

Avatar

DR RUJ 2022-04-06 197.210.85.104

өнөөдөр би маш их баяртай байна
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Avatar

Зочин 2022-04-06 103.212.119.19

КОММУНИСТ АРГА БАРИЛ, АРДЫН ДАЙСАН ГАРГАЖ ИРЖ ЖҮЖИГ ТАВЬДАГ

Avatar

Zochin 2022-04-06 202.72.245.125

Manaid duteen baiguulaltiig saatuulah zorilgotoi hutgan uimuulegchid tsuungui baina. MGL ulsuunhaa hugjild saad b** boloosoi.ih buteen baiguulalt id l hiitsgeej baina shuu dee.

Avatar

Сээгий 2022-04-06 202.126.89.36

Хүрэлсүхийн засгийн газар үндсэн хуулийн бус замаар гарч ирсэн шүү женко ардчилсан намын 3н гишүүнийг гэмт хэрэг албан тушаалаар барьцаалж байж хүрэлсүхийн засгийн газрыг тогтоогоогүй бол бүх юм өөр байсан байж магадгүй энэ бүхэн хэзээ нэгэн цагт үндсэн хуулийн цэцэд очих болно

Avatar

Зочин 2022-04-06 103.80.210.183

76 өөрсдөө хориотой юм хийж улсын амьдрал хулгайлдаг байж юу хуцаад байгаа юм бэ?

Avatar

ЮУ ШЭХ БАЙГАА ЮМ. 2022-04-06 103.212.118.50

ГУДАМЖНЫ ЖАГСААЛ ЦУГЛААН,ГҮТГЭХ,ХУТГА МЭС ГЭЭД ХЭРЭГЛЭЭГҮЙ МУУ АРГА ҮЛДЭЭЛГҮЙГЭЭР ХАР БАРААН АРГЫГ ХЭРЭГЛЭН БАЙЖ ОЮУН-ЭРДЭНЭ ТА 2 ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮР СОНГОДОГ УТГААР НЬ ЗӨРЧИЖ ТӨРД ГАРСАН БИЗДЭЭ.

Avatar

DR RUJI 2022-04-06 197.210.85.104

өнөөдөр би маш их баяртай байна
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Avatar

Зочин 2022-04-06 202.126.88.158

АРДТҮМНИЙ АНХААРЛЫГ ӨӨР ТЙИШ НЬ ЧИГЛҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ , УДАХГҮЙ ӨЛСГӨЛӨН АРД ТҮМЭН БОСЛОГО ГАРГАХААС АЙЖ БАЙНА

Avatar

Зочин 2022-04-06 202.55.188.34

Чадахгуй байж ухамсраараа буухгуй бол хучээр буулгах л болно

Avatar

DR RUJ 2022-04-06 197.210.85.141

өнөөдөр би маш их баяртай байна
Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Avatar

Зочин 2022-04-06 107.122.97.2

Ха Ха тэрбум давсан Энэтхэг 1 бөөр 460 000us dollar .та нарыг Энэтхэгт аваачиж махлах гэж байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж