Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлсэн билээ. Тус тогтоолоор зохицуулагдах 705 оношийн бүлгээс өөрт хэрэгцээтэй тусламж, үйлчилгээний мэдээллээ авах боломжтой ХАЙЛТЫН ПРОГРАММ-ыг даатгуулагчдад танилцууллаа.
Даатгуулагч хайлтын программаас өвчний нэр, онош, тусламж үйлчилгээний төрөл зэрэг олон сонголтоор хайлт хийж болох аж. Мөн тус тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллэв.
Ингэснээр даатгуулагч та хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авахдаа батлагдсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр төлөхгүй байх цаашлаад эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломж бүрдэх юм.
Холбоотой мэдээ