“Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

“Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна

“Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна

Инвескор санхүүгийн байгууллагын Рио Тинто Монгол ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн шийдэл ТББ-н АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөртэй хамтарсан 2 сар хагасын хугацаанд үргэлжилсэн сургалт зөвлөгөөний “Бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөр”-т санхүүжилт авсан харилцагчдаа хамруулж, эдгээр жижиг, дунд бизнес эрхлэгчид нь сургалтаа амжилттай дүүргэн сертификатаа гардан авлаа.

Бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчид маань нийт 38 цагийн танхим, онлайн хосолсон сургалт зөвлөгөөгөөр:

  • Засаглалын үнэлгээ хийх,
  • Хэрэглэгч болоод өрсөлдөгчийн судалгаа хэрхэн хийх,
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дижитал маркетинг, санхүү үр ашгийн төлөвлөгөө хэрхэн хийх,
  • Бүтээгдэхүүний өртөг, хугарлын цэгийн тооцоолол хэрхэн хийх,
  • Бизнесийн үнэлгээгээ хэрхэн хийх,
  • Үнэ цэнээ тодорхойлох гээд маш үр өгөөжтэй олон агуулгын хүрээн дэх сургалтуудад хамрагдаж, амжилттай яваа зарим үйлдвэр, ажлын байртай танилцан туршлага солилцон групп менторингийн сургалтад хамрагдах зэргээр өсөн дэвжих, сурч хөгжих боломжоо эрэлхийлэн маш идэвх санаачилгатай оролцон төгсөлтөө хийлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж