"УБТЗ" түрээсээ 7000 төгрөг болгон нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

"УБТЗ" түрээсээ 7000 төгрөг болгон нэмэгдүүлжээ

"УБТЗ" түрээсээ 7000 төгрөг болгон нэмэгдүүлжээ

"УБТЗ" түрээсээ нэмсэн асуудлаар аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийлээ. Энэ талаар аж ахуйн нэгжүүдийг төлөөлж,  “South Gate” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Батболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аж бусад аж ахуй нэгж байгууллагуудтай адил цар тахлыг даван туулах гэж нэлээд хичээлээ. Он гарснаас хойш цар тахал тодорхой хэмжээнд намжсан.

Гэтэл “Улаанбаатар төмөр замаас” бидэнд албан бичиг ирүүлсэн. “Манайх  нэг метр квадратын түрээсийн үнэлгээгээ 50 төгрөг байсныг долоон мянган төгрөг болголоо. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хамтран ажиллах гэрээ цуцална” гэсэн байсан. Манай компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт "УБТЗ"-ын шилжүүлэн ачих талбайд нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын бүс  нь өөрийн гэсэн хашаа хороо, харуул хамгаалалт, камержуулалттай газар. Нурмаг ачаа нь нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт экспортын задгай ачааг хэлдэг.

Бид вагоноор ирсэн нүүрсийг Замын-Үүдэд буулган автомашинд ачих үйлчилгээ үзүүлдэг. Нурмаг ачаа нь их хэмжээний талбай шаарддаг. Манайх 114 мянган метр квадрат талбай түрээсэлдэг. Өмнө нь оффис түрээсийн төлбөрт сардаа 13 сая төгрөг төлдөг байсан. Гэтэл одоо зөвхөн түрээст 798 сая төгрөг төлөх болох болчихлоо. Энэ бол бизнес эрхлэгч нарыг боловсон дээрэмдэж буй хэлбэр гэж бодож байна. Ямар ч компани ийм өндөр түрээсийг төлөх чадамжгүй шүү дээ.  "УБТЗ"-ын зүгээс “2019 оноос хойш 13 жилийн хугацаанд инфляцын төвшин 147 хувийн өсөлттэй байгаа. Мөн хөрөнгийн арчлалт хамгаалалтын зардал 275 хувиар нэмэгдсэн.  Ийм учраас түрээсийн үнэ нэмэгдэж байгаа” гэдэг л хариу хэлж байна" гэлээ. Тэд түрээсийн үнээ бууруулахыг "УБТЗ"-аас шаардсан юм.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж