Жейсон Момоа Кейт Бекинсейлтэй хайр дурлалын холбоотой гэх цуурхалд хариу өгөв

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Жейсон Момоа Кейт Бекинсейлтэй хайр дурлалын холбоотой гэх цуурхалд хариу өгөв

Жейсон Момоа Кейт Бекинсейлтэй  хайр дурлалын холбоотой гэх цуурхалд хариу өгөв

Жейсон Момоа гуравдугаар сарын 27-нд Оскарын шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэгт Кейт Бекинсейлтэй дотно харилцаж, пиджакаа нөмөргөж байгаад папарацид өртжээ.  Дээрх зургаас болж  саяхан эхнэрээсээ салсан Мамоаг шинэ найз бүсгүйтэй болж, Холливүүдэд шинээр хос төрж байна гэх цуурхал  тархах болсон байна

Үүний дараа “Extra”  сэтгүүлд Момоа ярилцлага өгч, цуурхалд нэг мөр хариулт өгсөн байна. Сурвалжлагч эмэгтэйн  Кейт Бекинсейлтэй ямар нэгэн романтик харилцаа үүсгэсэн эсэх асуултад Момоа  “Би түүнтэй  зүгээр л эх орных нь талаар ярилцаж байсан. Тэр Английн иргэн,  би ‘Aquaman 2’ киноны зураг авалтаар тэнд очиж байсан тухайгаа ярьсан. Мөн Кейт маш их даарч байсан болохоор гаднах пиджакаа түр өгсөн. Тиймээс бидэнд элдэв харилцаа байхгүй. Би эр хүний боловсон зан гаргасан” гэж хариулжээ.  Мөн Момоа даарч буй хэнд ч гаднах өмсгөлөө зээлдүүлж болохоо хэлээд хосын амьдралд түр хугацаанд хөл тавих сонирхолгүй байгаагаа илтгэв.

Момоа болон Лиза Бонет нар салаад хоёр сарын хугацаа өнгөрчээ. Момоа хүүхдүүдийнхээ төлөө Лизатай найзын харилцаатай байхааа амлаж, хамтдаа “Batman” киноны нээлтэд оролцсон юм. Нэмж дурдахад “Batman” киноны гол дүрийн эмэгтэй болох Зое Кравиц нь Лиза Бонет болон түүний хуучин нөхөр болох дуучин Ленни Кравиц нарын охин юм.

 

Эх суравлж: E News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж