Украины ерөнхийлөгч Зеленский Даваа гаригт Киевийн захын Буча дүүрэгт айлчилж, Оросын түрэмгийллээс үүдсэн хохирлын бодит байдалтай танилцсан. Түүний зураг цахим орчинд тавигдсанаар 41-хэн хоногийн дотор ямар их хөгширч, ядарсныг нь дэлхий харлаа. Оросын довтолгооноос хоёр хоногийн өмнө Зеленский костюм, зангиа зүүж, ард түмэндээ хандан үг хэлж байв. Гэтэл ердөө 41-хэн хоногийн дараа 10 нас байтугай хөгширсөн Зеленский Буча хотод айлчиллаа. Тэрбээр ногоон өнгийн цэрэг хүрэм, сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, сахлаа хусаагүй байжээ. Түүнчлэн, 41 хоногийн хугацаанд удаа дарааллан мэдэгдэл хийх үедээ Зеленский ногоон богино ханцуйтай цамцаа үргэлж өмссөн.
Аль ч улсын ерөнхийлөгчид албан тушаалаа орхихдоо анх ажлаа хүлээж авсан үеэсээ илүү хөгширч, үс нь цайсан байдаг аж. Мэргэжлийн хүмүүсийн мэдэгдсэнээр, ерөнхийлөгчид ажлын байрны стрессээс болж хөгшрөлтийн үйл явц нь хурдан өрнөдөг гэв. 1700-аад оноос хойших сонгуулиудад иж бүрэн дүн шинжилгээ хийсэн судалгаануудаас харахад улс орныг удирдах нь тухайн удирдагчийн амьдралаас нэлээд хэдэн жилийг хасдаг байна. Харвардын Анагаах ухааны сургуулийн судалгаагаар сонгуульд ялсан тэргүүнүүд ялагдсан нэр дэвшигчдээс даруй гурван жилээр богино насалдаг болохыг тогтоожээ.
Оросын түрэмгийллээс үүдэн эвдэрч сүйдсэн Украины хотууд болон ерөнхийлөгч Зеленскийн зургуудыг харьцуулан хүргэж байна.
Эх сурвалж: INSIDER, BBC
Холбоотой мэдээ