Кабель шугамуудыг буулгана

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Кабель шугамуудыг буулгана

Ж.Самбуугийн гудамж буюу “Зоос гоёл” компанийн хажуугийн уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбогдуулан гэрэлтүүлгийн шонгуудыг буулгах ажлыг эхлээд байгаа. Энэ ажлын хүрээнд тухайн хэсгийн гэрэлтүүлгийн шонгуудыг ашиглаж агаараар явсан кабель шугамуудыг энэ сарын 20-ны дотор буулгаж авахыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто замын газраас эзэмшигч, хариуцагч байгууллагуудад анхааруулж, тухайн заасан хугацаанаас хойш гэрэлтүүлгийн шон буулгах явцад буулгаж аваагүй кабелиуд гэмтсэн, тасарсан хариуцлагыг хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ. Цаашид ч гэрэлтүүлгийн шон дээр ямар нэг кабель татахыг хориглох агаад гэрлийн шонгуудыг чөлөөлөх арга хэмжээ авах юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж