АХБ: Монгол эдийн засгийн  хямрал руу орж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

АХБ: Монгол эдийн засгийн  хямрал руу орж байна

АХБ: Монгол эдийн засгийн  хямрал руу орж байна

Азийн хөгжлийн банк /АХБ/ жил бүр эрхлэн гаргадаг "Азийн Хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг өнөөдөр /2022.04.06/ танилцууллаа.


АХБ-ны Монгол Улс дахь суурийн төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.БОЛД:

-Сүүлийн зургаан сарын дотор Монгол Улсын эдийн засагт  том өөрчлөлт гарлаа. Хамгийн том шалтгаан нь БНХАУ-тай хиллэдэг гол худалдааны боомтуудын үйл ажиллагаа саатсан. Өнгөрсөн 2020 оны тавдугаар сараас хойш БНХАУ-ын талаас  нүүрсний экспортын тоо хэмжээнд  хязгаарлалт тогтоосон  бол аравдугаар сарын 14-ны өдрөөс хойш Замын-Үүд  Эрээний авто замын боомт хаагдсан. Энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хил хаалттай үеийн эдийн засгийн орчимд бид амьдарч байна. Цар тахал гарснаас хойш нүүрсний экспорт  өнгөрсөн оны 1-4 сар хүртэл хамгийн  өсөлттэй байсан. Үүнээс хойш нүүрсний экспортийн хэмжээ тогтмол буурч эхэлсэн. Тиймээс эдийн  засгийн зөв бодлого явуулах ёстой. Орос, Украины дайн Монгол гэлтгүй бүх улсад нөлөөлж байна.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс 1985 оноос хойш хоёр дахь удаагаа ийм том эрсдэлтэй бид нүүр тулж байна.  Засгийн газар "Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлсэн нь эдийн засаг 1.4 хувиар  өсөхөд нөлөөлсөн.

Монголын эдийн засаг тулгарч буй өөр нэг бэрхшээл нь инфляци 14 хувьд хүрсэн явдал. Инфляци  өндөр үед эдийн засгийн өсөлт хүлээх боломжгүй. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарсан.  Валют их хэмжээгээр гадагш гарч, гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурсан. Валютын дутагдалд ороход дотоод санхүүжилт өсдөг. Төсвийн орлогыг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхээр байгаа учраас төсвийг эргэн харж, зардлаа танах аль эсвэл Засгийн газар шинэ эх үүсвэр олох хувилбар байна.  Эдийн засгийн байдал маш адармаатай байна. Цар тахлын улмаас өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбар агшсан.  Боловсруулах болон барилгын салбар мөн унасан учраас 1.4 хувь буюу бага өсөлттэй гарсан.  Гурван улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан. Тиймээс Монгол эдийн засгийн  хямрал руу орж байна. 

Засгийн газар төсвийн зардлаа хумина гэж найдсан учраас энэ онд хоёр , ирэх онд 5.6 хувиар эдийн засаг өснө гэж тооцооллоо. Ирэх онд хилийн гацаа саад, хилийн боомтын үйл ажиллагаа өнөөдрийхөөс  сайжирна, жигдэрнэ гэж эергээр тооцсон.  Энэ онд болон ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онуудтай ижил байна. Үүнд "Оюутолгой" ХХК-ийн  хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлнэ. Гадны банкууд зөөлөн бодлого явуулж байсан бол энэ онд бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байна. Энэ нь  ам.доллараар татах санхүүжилтийн өртөг өснө гэсэн үг. Багцын хөрөнгө оруулалт БНХАУ-аас бусад улсад буурч байна.

АХБ-ны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий:

-Татварын орлого Covid-19 цар тахлаас өмнөх 20 жилийн хугацаанд өссөн хэдий ч харьцангуй бага түвшинд хэвээр байна. Бүс нутгийн хэмжээнд төсвийн орлого эрс буурсан. Улс орны тэргүүлэх чиглэл харилцан адилгүй байгаа ч татварыг оновчтой болгох шаардлага хэвээр байна. Татварын орлогыг бүс нутгийн хэмжээнд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 3-4 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэж тооцсон. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь ихээхэн хэмжээний орлогыг хаадаг учраас түүнийг оновчтой болгох шаардлагатай. Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ бол орлогын гол эх үүсвэр бөгөөд үүнийг илүү сайн ашиглах ёстой. НӨАТ нь Азийн хөгжиж буй орнуудын орлогын гол эх үүсвэр бөгөөд харьцангуй үр ашигтай татвар юм. 

Хувь хүний орлогын болон хөрөнгийн татвар нь өндөр орлого, татварын шатлалтыг өсгөх боломжтой. Татвар хураах чадавх сул бол хувь хүний орлогын албан татварын орлогыг нэмэгдүүлэхэд хүндрэл үүснэ. Татварын оновчтой систем нь албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулж, албан бус секторт ажиллагсдын эдийн засгийн харилцаанд оролцуулах боломжуудыг бий болгодог. 

Эрүүл мэндийн зохицуулалтын татвар нь эрүүл мэндийг сайжруулж, орлого нэмэгдүүлэх боломж бий болгоно. Архи тамхи, эрүүл мэнд сөрөг нөлөөтэй хоол хүнс нь бүс нутгийн хэмжээнд иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Тамхины татварыг нэмэгдүүлэх зэргээр эрүүл мэндийн зохицуулалтын татварыг ДНБ-ий 0.6 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж