Цөмийн пуужин, бөмбөгний зах зээл 2030 он гэхэд 73 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Цөмийн пуужин, бөмбөгний зах зээл 2030 он гэхэд 73 хувиар өснө

Цөмийн пуужин, бөмбөгний зах зээл 2030 он гэхэд 73 хувиар өснө

Украин дахь Оросын түрэмгийлэл нь  цэрэг армийн худалдан авалтад  түлхэц үзүүлж байна. Цөмийн пуужин, бөмбөгний зах зээл 2030 он гэхэд 126 тэрбум ам.доллар давж, 2020 оныхоос бараг 73 хувиар өсөх төлөвлөгөөтэй  гэж “Allied Market Research”-ийн Даваа гаригт гаргасан тайланд дурджээ.

Цар тахлаас болж зогсонги байдалд ороод байсан пуужин, цөмийн бөмбөгний салбар дахин сэргэж, Портланд төвтэй судалгааны фирмийн тооцоолсноор зах зээлийн үнээс мөн 72.6 хувиар өсөх боломжтой гэжээ. Геополитикийн зөрчилдөөн, цэргийн томоохон төсөв нэмэгдэх нь тус  үзүүлэлтийг 2030 он хүртэл 5.4 хувиар дахин  өсгөх магадлалтай гэж тайланд дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт баллистик пуужингийн шумбагч онгоц, бөмбөгдөгч онгоц, хуурай газарт суурилсан пуужингийн цөмийн "гурвал"-ыг шинэчлэхийг нэн тэргүүнд тавих хүсэлт Пентагонд илгээв. Учир нь ирэх онуудад баллистик, өндөр хурдны пуужингийн үнэ өсөж, ашиглалт олон болох юм.

Эх сурвалж: Reuters 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж