АНУ: Оюутны зээлийн эргэн төлөлтийг сунгана

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

АНУ: Оюутны зээлийн эргэн төлөлтийг сунгана

АНУ:  Оюутны зээлийн эргэн төлөлтийг сунгана

Байдены засаг захиргаа оюутны төлбөрийн зээлийг сунгах төлөвлөгөө гаргаж Лхагва гаригт бүх нийтэд танилцуулна гэж эх сурвалж “CBSNews” сайтад мэдээлжээ.  Түүний мэдээлснээр сургалтын төлбөрийн зээл авсан оюутнууд наймдугаар сарын 31 хүртэл эргэн төлөлт хийх шаардлагагүй болж байгаа юм. Өмнө нь мөн Байдены засаг захиргаа оюутны зээлийн эргэн төлөлтийг энэ оны тавдугаар сарын 1 хүртэл  хойшлуулж байсан. Тэгвэл тус хугацаагаа наймдугаар сарын 31 болгон сунгаж, оюутнуудад төлбөрийн эргэн төлөлтөө бүрэн цуглуулах хугацаа олгож байна.  Байдены  засаг захиргаа өмнө нь хэд хэдэн удаа оюутны зээлийн эргэн төлөлтийг сунгаж байсан түүхтэй.

АНУ-ын хэмжээнд төлбөрийн  зээлд хамрагдсан 37 сая гаруй оюутан байдаг. Энэ сарын эхээр Цагаан ордны Тамгын газрын дарга Рон Клэйн оюутнуудын өрийг өршөөх тухай хуралдаж байсан бол тодорхой шийдвэр гартал Байдены  засаг захиргаа эргэн төлөлтийн хугацааг сунгаж байна. Боловсролын газрын мэдээллээр 43 сая зээлтэй иргэд байдаг ба  улсын хэмжээнд  1.6 их наяд долларын оюутны зээлийн өртэй хэвээр байна. Оюутны зээлийн өр нь АНУ-ын хэрэглэгчдийн хувьд ипотекийн зээлийн дараа орох хоёр дахь том өр юм.

Эх сурвалж:CBSNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж