Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас Ардчиллын баярт зориулсан барилдааны талаар тодрууллаа. Учир нь, АН-аас өчигдөр мэдэгдэл гаргаж, түүнийг Х.Баттулгатай хамтран намын лого, танхим тэмдэг ашиглан бөхийн барилдааныг хууль бусаар зохион байгуулж, мөнгө угаах гэж байна хэмээн эсэргүүцсэн юм.
Ц.Магалжав ярихдаа “Барилдаан болдгоороо болно. Хоорондоо нэгдээд хийх юм шиг ярьсан. Эхлээд Х.Баттулгын талаас санал тавьсан. Нөгөө тал нь саналаа тавиагүй. Бид эв зүйг нь олоод барилдаанаа хийх санаатай байгаа. С.Эрдэнэ гуайтай ярьсан ч холбоонд саналаа албан ёсоор тавиагүй. Харин нөгөө тал нь гэрээгээ түрүүлээд байгуулчихсан. Бөхийн холбоо хэнтэй ч гэрээ хийнэ шүү дээ. Хувь хүмүүс ч гэсэн гэрээ хийгээд барилдаан зохион байгуулдаг. Хоорондоо учраа олох юм шиг л ярьсан” гэв.
Б.ТАМИР