ТЕГ: Б.Баасанцогт нэр бүхий улстөрчийн биед халдахыг завдсан

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

ТЕГ: Б.Баасанцогт нэр бүхий улстөрчийн биед халдахыг завдсан

ТЕГ: Б.Баасанцогт нэр бүхий улстөрчийн биед халдахыг завдсан

Тагнуулын байгууллагаас өчигдөр /2022.04.05/ өмгөөлөгч Б.Баасанцогтыг гэрээс нь  саатуулсан. Үүнтэй холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар ТЕГ-аас мэдээлэл хийж байна.


ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр:

-Хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар мэдээлэл хийхийг олон нийтийн зүгээс хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16-д зааснаар иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Тэгвэл энэхүү эрхээ эдэлж байх үеэр хүний амь насанд халдахаар төлөвлөж байсан хүмүүсийг тагнуулын байгууллага шалгалтаар тогтоосон.

Эрүүгийн хуулийн 19.8-д заасан экстримист буюу хэт даврах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар олон хоног төлөвлөсөн байсан. Тухайлбал, байлдааны зэвсэг болон бусад галт зэвсэг хадгалж байсан байна. АК47 маркийн серийн дугаар арилгасан буу, ХТ50 маркийн гар буу болон бүртгэлгүй галт хэрэгсэл зэргийг тэднээс хурааж авсан.  Мөн нийт 847 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа.

Тэдгээр хүмүүс зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан.

Дээрх этгээдүүдийн нэг нь санаатайгаар хамтрагчийнхаа бие рүү галт зэвсгээр халдсан нь тогтоогдсон. Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал, сонор сэрэмжтэй байхыг хүсч байна. Б.Баасанцогтын тухайд сэжигтнээр холбогдуулан саатуулсан байгаа. Прокурорын зөвшөөрсөн мэдээллийг л олон нийтэд хүргэнэ. Түүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж