АНУ, Их Британи, Австрали улс Хятадын эсрэг хамтарна

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

АНУ, Их Британи, Австрали улс Хятадын эсрэг хамтарна

АНУ, Их Британи, Австрали улс Хятадын эсрэг хамтарна

Хятад улс цэргийн зэвсэг техникээ эрчимтэй өргөжүүлж буйтай зэрэгцэн АНУ, Их Британи, Австрали улсууд хамтран хэт авианы зэвсэг бүтээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “AUKUS” түншлэлийн дараагийн шатыг танилцуулаад, Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нартай аюулгүй байдлын гэрээ байгууллаа.

Хятад улс хэт авианы зэвсгийн хурдацтай хөгжлөөрөө АНУ-аас илт илүүрхэж эхэлсэн. Тухайлбал, дуунаас 25 дахин өндөр хурдтайгаар нисэх чадвартай, агаарын довтолгооноос хамгаалах систем болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээрээ АНУ-гаас түрүүлжээ. АНУ ийм төрлийн зэвсгийн үйлдвэрлэлээрээ Хятад болон Оросоос хоцорч байгаа гэж “Daily mail” мэдээллээ.

Пентагон хэт авианы пуужингийн хоёр дахь туршилтыг хийсэн гэдгээ мэдэгдсэний дараа АНУ, Их Британи, Австрали улсуудын хамтарсан зэвсэг үйлдвэрлэлийн талаар “Financial times”-д анх мэдээлсэн. Тэд өнгөрсөн сард туршилтаа хийсэн боловч Орос, Украины байдлыг улам хурцатгахгүйн тулд хоёр долоо хоногийн турш чимээгүй байсан гэжээ. “HAWC” нэртэй хэт авианы пуужинг “B-52” бөмбөгдөгч онгоцноос хөөргөсөн бөгөөд 20 мянган метрийн өндөрт хүрч, 555 орчим км зайд ниссэн байна.

“AUKUS” түншлэл ийнхүү хэт авиан чиглэлээр гурван талт хамтын ажиллагааг шинээр эхлүүлэх, мэдээлэл солилцох, батлан хамгаалах салбарын инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр гэрээ байгуулав. Энэ хүрээнд кибер чадавхи, хиймэл оюун ухаан, квант технологи, далайн доорх нэмэлт чадавхи зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх юм байна. Хэт авиан зэвсгийн салбарт гурван улс хамтран ажилласнаар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадтай өрсөлдөх боломжтой болох ажээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж