Украины Тернополь мужид Оросын сүйрсэн пуужингийн хэлтэрхий цэвэр усны танкинд унасан байна. Сүйрсэн пуужингийн хэлтэрхийгээс их хэмжээний хортой бодис болох аммиак ялгарснаар тус мужийн зарим дүүрэг цэвэр усны хомсдолд оржээ. Аммиак нь хүний биед, тэр тусмаа тархинд үхжилт үүсгэх чадалтай химийн бодис юм.
Энэ тухай Тернополь мужийн цэргийн захиргааны дарга Володимир Труш фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр Тернополь мужийн Кременец дүүрэг болон Сапанив тосгонд усны хомсдол дээд хэмжээндээ тулсан тухай бичжээ. Труш мөн бүс нутгийн лабораторийн төв өдөрт хэд хэдэн удаа ус, хөрсний дээж авч цэвэршилтийн төвшин явагдаж байгааг судалж байна гэж мэдэгдэв. Иквагийн ойролцоо байрладаг Сапанив тосгонд одоог хүртэл цэвэр ус болон хөрс хортой бодис агуулсаар байгааг мөн дурдлаа. Тус тосгонд хортой бодисын хэмжээ заасан процентоос давсан байгаа юм.
Оросын пуужин дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Украины агаарын хүчинд цохигдон сүйрч, хэлтэрхийнүүд нь Тернополь мужийн зургаан цэвэр усны танкинд унаснаар аммиак задарчээ.
Эх сурвалж: Ukrinform
Холбоотой мэдээ