АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордонд эргэн иржээ. Тэрбээр өчигдөр АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдентай хамтран Цагаан ордонд илтгэл тавьсан байна. Барак Обамаг ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камила Харрис нар угтан авсан бөгөөд тэд эрүүл мэндийн үйлчилгээний шинэчлэлтийн талаар санал бодлоо солилцсон аж.
Обама үг хэлэхдээ, "Байденыг дэд ерөнхийлөгч" гэж хошигнож нэрлэсэн юм. Учир нь Обамаг 2009-2017 оны хооронд ерөнхийлөгч байхад Жо Байден дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан юм. Тэрбээр найман жил Цагаан ордонд суух үед нь Байден хажууд нь байж зөвлөн дэмжсэн найз, хамтрагч гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: TMZ
Холбоотой мэдээ