Б.Баасанцогтыг баривчилсан ч, бай нь Х.Баттулга уу!

Хуучирсан мэдээ: 2022.04.06-нд нийтлэгдсэн

Б.Баасанцогтыг баривчилсан ч, бай нь Х.Баттулга уу!

Б.Баасанцогтыг баривчилсан ч, бай нь Х.Баттулга уу!

Тагнуулын байгууллагаас өчигдөр /2022.04.05/ өмгөөлөгч Б.Баасанцогтыг гэрээс нь  саатуулжээ. Түүнийг шүүгч нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж,  данснаас нь  хууль, хүчнийхэн мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон байдаг.  Тодруулбал,  Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн.  Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан М. Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ил болсон.

Эргэн сануулахад өмгөөлөгч Б.Баасанцогтын цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Түүнтэй хамт  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байсан бөгөөд тухайн үедээ нийгмийн дуулиан болж байлаа.

Энэ явдлын дараа Шүүхийн сахилгын хорооноос дээрх нэр дурдагдсан шүүгч нарт хариуцлага тооцсон. Харин Б.Баасанцогтыг прокуророос хахууль өгөх, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан зүйл ангиар шалгаж яллагдагчаар татаж өмгөөлөгчөөр ажиллах эрхийг нь хоёр жил хассан байдаг.

Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ч баримтууд дэлгэгдсэн.. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд  чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээн хэлж байсан удаатай.  Учир нь, М.Энхсайхан, Д.Ганболд, С.Баяр, С.Баярцогт гээд улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан хүмүүст яллах тогтоол уншсан Ц.Насанбат прокурортой Төрийн ордны гурван давхарт уулзаж байгаа зураг ч олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Тиймээс түүнийг  ТЕГ-аас саатуулсны шалтгааныг экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбох хүмүүс ч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж