Засгийн газрын ээлжит /2022.04.06/ хуралдаан болно. Эргэн сануулахад өнгөрөгч Даваа гаригт Засгийн газраас ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барих асуудлаар хуралдсан.
Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах аж.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:
- “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,
- Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
- Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,
- Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,
- Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ