Хойд Солонгос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан түр үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээгдлээ.
Хоёр улсын дипломат харилцааны 74 ой, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-ын удирдагч Ким Ил Сун мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй цуглуулгаас 70 гаруй үзмэр, Малчдын хөгжлийг дэмжих Ж.Самбуу санд хадгалагдаж буй гэрэл зураг, хувь хүмүүст буй эд өлөг нийт 100 гаруй түүхэн үзмэрийг дэлгэжээ.
Тусгай үзэсгэлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй байна.
БНАСАУ 1948 оны есдүгээр сарын 9-нд байгуулагдсан даруй БНМАУ 1948 оны аравдугаар сарын 15-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Ийнхүү Монгол Улс, БНАСАУ нь тусгаар тогтнолоо харилцан хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улсууд болсон юм.
1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн.
Б.ЭНХБИЛГҮҮН
Холбоотой мэдээ