Үхрийн цул мах кг нь 13500-17500 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Үхрийн цул мах кг нь 13500-17500 төгрөг байна

Үхрийн цул мах кг нь 13500-17500 төгрөг байна

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны  байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор  үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн мах гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарна гэдгийг мэдэгдсэн ч одоогоор зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-17500 төгрөг, хонь болон ямааны мах 9800-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 130-165 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 30-36 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 4000 төгрөг, хонины ноос кг нь 1700-1800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 9000  төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 12000-12500 төгрөг, цул нь 13500-17500 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 500-9000 төгрөг, цул нь 9800-10500 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 10500-12500 төгрөг, цул мах нь 11000-12500 төгрөг,
  • Адууны  мах 9500-10500 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж