Барууныхан Хятадад шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Барууныхан Хятадад шаардлага хүргүүлэв

Барууныхан Хятадад шаардлага хүргүүлэв

БНХАУ-ын Шанхай хотод “Covid-19”-ийн дэгдэлт ихэссэнээс шалтгаалан хөл хорио тогтоогоод буй. Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж буйд санаа зовж байгаагаа барууны дипломатууд илэрхийлж байна. Вирусийн тархалтыг хязгаарлахын тулд халдвар авсан хүмүүсийг тусгаарлаж байгаа. Энэ журам хүүхдүүдэд ч бас үйлчилж буй нь олны дургүйцлийг төрүүлэв.

Дэлхийн 30 гаруй орны дипломатууд Хятадын гадаад хэргийн яаманд захидал бичиж, эрх баригчдыг ийм алхам хийхгүй байхыг уриалжээ. Тухайлбал, Шанхай дахь Францын консулын газар гуравдугаар сарын 31-нд тус хотын Гадаад харилцааны албанд захидал бичсэн. Уг захидалд, “Бид ямар ч тохиолдолд эцэг эх, хүүхдүүдийг салгахгүй байхыг хүсч байна” гэжээ.

Францын консулын газраас гадна Бээжин дэх Их Британийн элчин сайдын яам ч захидал илгээж, шаардлага хүргүүлсэн байна. Тэд Европын холбооны бусад орнууд, Норвеги, Швейцарь, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудын нэрийн өмнөөс захидал бичсэн гэж мэдэгджээ.

Хорио цээрийн дэглэмээс гадна саяхан ашиглалтад орсон явуулын эмнэлгийн нөхцөл байдал, хувийн нууцлал дутмаг байгаа зэрэгт санаа зовж буйгаа Их Британийн Элчин сайдын яам илэрхийлжээ.

Хятад улс 26 сая хүн амтай Шанхайн “Covid-19”-ийн тархалтыг хязгаарлах ажлын хүрээнд цэргийн болон эрүүл мэндийн олон мянган ажилтнуудыг тус хот руу илгээгээд байна. Тэдгээр ажилтан нь иргэдээс шинжилгээ авах ажилд туслах бөгөөд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд авч буй хамгийн том арга хэмжээний нэг юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж