"Бучагийн аллагын дараа Путинд шинэ хориг тавих ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

"Бучагийн аллагын дараа Путинд шинэ хориг тавих ёстой"

Их Британийн улстөрч Лиз Трасс өнөөдөр (2022.04.05)   Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцохыг Франц, Германыг уриалав. Гадаад хэргийн сайд мөн Герман улсыг Орост хатуу хандахыг уриаллаа.

Киев хотын ойролцоох шинээр чөлөөлөгдсөн бүс нутгаас амь алдсан 410 энгийн иргэний биеийг нүүлгэн шилжүүлсэн тухай Украины талаас мэдэгдсэн. Үүний  дараа хатагтай Трасс Оросыг Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шаардаж, энхийн хэлэлцээнд туслах шийтгэлийн шинэ хориг арга хэмжээ хийхийг уриалав.

Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Путиныг "дайны гэмт хэрэгтэн" хэмээн цоллож, Буча хотод үйлдэгдсэн хэргээр шүүхээр шийтгэгдэх ёстой гэж мэдэгдсэнтэй холбоотой юм.

Үүний зэрэгцээ Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нь Буча хотод гарсан аллага бол Оросын дайны гэмт хэргийн “мөсөн уулын орой” л гэж анхаарууллаа.

Эх сурвалж: Telegraph 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж