2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 784,234,528 төгрөгийн үнийн дүн бүхий 1,085,915 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик холдинг" ХК (MIK +14.96%), "Шивээ овоо" ХК (SHV +14.95%) болон "Булган ундрага" ХК (BUN +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -13.04%), "Шарын гол" ХК (SHG -11.10%) болон "Гутал" ХК (GTL -8.81%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 50,697 ширхэг нэгж эрхийг 44,436,208 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4,002 ширхэг үнэт цаас 400,200,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.2% хувиар өсч, 38,084.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,407,488,979,901 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ