Пёньяныг заналхийлсэн нь маш том алдаа бөгөөд Умардын цөмийн зэвсэгт хүчин хариу өгөхөд бэлэн гэж Ким Жон Уны дүү мэдэгдэв. Хэрвээ Өмнөд Солонгосын армийг урьдчилан сэргийлэх цохилт өгвөл цөмийн зэвсэг ашиглана гэж Пёньян сүрдүүлжээ.
Энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болох Юн Сук Ёолын тангараг өргөх ёслолын өмнөхөн хурцадмал байдал үүсгэсэн юм. АНУ болон түүний холбоотнуудын үзэж байгаагаар Хойд Солонгос энэ жил урьд өмнө хэзээ ч байгаагүй зэвсгийн туршилт хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын батлан хамгаалахын тэргүүний мэдэгдэлд Ким Жон Уны дүү Ким Ё Жон уурсчээ. Тус мэдэгдэлд "Хойд Солонгосын аль ч байг зөв, хурдан цохих чадвартай" гэсэн байв.
Эх сурвалж:Telegraph
Холбоотой мэдээ