Төмөр замчны ажил мэргэжлийг сурталчлах аялал болж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Төмөр замчны ажил мэргэжлийг сурталчлах аялал болж байна

Төмөр замчны ажил мэргэжлийг сурталчлах аялал болж байна

ЗТХЯ-аас салбарын хүний нөөцийг хөгжүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран нийслэл болон орон нутгийн зарим ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангийг хоёр жилийн өмнөөс нээн хичээллүүлсэн юм. Эдгээр сургуулиудын анги танхимыг тохижуулахад “УБТЗ” ХНН тусалсан байна.

Төмөр замын мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 20 дугаар сургууль, 73 дугаар сургууль, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар сургууль, Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулиудын ахлах ангийн сурагчид өнөөдөр УБТЗ-ын түүхийн музейг үзэж, “Улаанбаатар”  зүтгүүрийн депогийн ажилтай болон Төмөр замын дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус аялалд оролцож байгаа хүүхдүүд галт тэргээр өнөө орой Дархан хотыг зорих бөгөөд маргааш тэд Дархан хот дахь төмөр замын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаас гадна улсын хэмжээнд ганц байдаг "Хүүхдийн төмөр зам"-д зочлох юм. Төмөр замын мэргэжлийг сурталчлан таниулах, ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй тус арга хэмжээ нь гурав хоног үргэлжлэх бөгөөд орон нутаг, нийслэлийн 101 сурагчийг хамруулж байна.

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төмөр замын чиглүүлэх сургалттай XII ангийн сурагчдаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт  21 сурагч тэнцэж, ОХУ-ын Зам харилцааны их сургуульд элсэн суралцсанаас гадна дотоод гадаадын их дээд сургуульд олон хүүхэд элсэн оржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж