Орос, Украины дайн дэлхийн эдийн засагт маш хүчтэй нөлөөлж байна. Дэлхийн улаанбуудайн экспортын гуравны нэг хувь эрсдэлд оржээ. Баян орнуудад инфляцийн өсөлт, ядуу орнуудад өлсгөлөн, үймээн самуун нүүрлэж байна. Дайны улмаас Украин ургацаа, ОХУ зах зээлээ алдаж болзошгүй байдалд хүрчээ. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Орос, Украины дайн улаанбуудайн зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаарх мэдээллийг онцолж байна.
Орос Украин руу дайрснаар баян орнуудад инфляци огцом өсч, ядуу орнуудад өлсгөлөн нүүрлэж, улмаар нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Талх ядуусын гол хүнсний бүтээгдэхүүн болсон Турк, Египет болон Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, Хойд Африкийн бусад мужуудад үнийн өсөлт эрчимжиж байгаа аж. Эдгээр бүс нутгуудад улаанбуудайн хамгийн чухал нийлүүлэгч болох хоёр орон нь одоогийн зэвсэгт мөргөлдөөнд оролцож буй Орос, Украин юм.
Тус хоёр улс дэлхийн улаан буудайн экспортын 30 орчим хувийг хангадгийг Германы “Коммерцбанк”-ны Түүхий эдийн зах зээлийн шинжээч Карстен Фрич хэлжээ. Тиймээс өдгөө талх, хөдөө аж ахуйн гол түүхий эдийн дэлхийн нийлүүлэлтийн бараг гуравны нэг нь аюулд орсон гэсэн үг аж.
Франц улс Европын холбооны орнуудын улаанбуудайн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч. Парисын “Матиф” фьючерсийн биржийн ханш хэдийнэ дээд амжилт тогтоож, нэг тонн улаанбуудайн үнэ 420 евро давжээ. "Үр тарианы үнэ санаанд багтамгүй өндөр байна" гэж Германы хөдөө аж ахуйн мэдээллийн портал "Аgrarheute"-д мэдээлсэн байна.
Украины хувьд энэ жил үр тариа, түүнчлэн хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн нийлүүлэгчийн хувьд ихээхэн эрсдэлтэй тулгарч, улаанбуудайн зах зээл бүрмөсөн нурж унах вий гэсэн болгоомжлол их байгаа аж. Гуравдугаар сарын 6-нд тус улсын Засгийн газар хөх тариа, овъёос, элсэн чихэр, мах, малын экспортыг зогсоож, улаан буудай, эрдэнэшиш, тахиа, өндөг, наранцэцгийн тосны экспортыг хязгаарласан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Германы Агробизнесийн холбооны захирал Пер Бродерсен Украин тариалалтаа хийж чадаж байна уу гэсэн асуудлыг хөнджээ. Тэрбээр “DW”-д өгсөн ярилцлагадаа Украинд дайсагналцлын дараа хэн ургац хурааж, хадгалж, тээвэрлэж, экспортлох вэ? Дэд бүтэц тодорхойгүй байна. Хар тэнгис дэх Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох ямар ч боломжгүй болсон. Оросын арми Украин руу довтолж, хамгийн эхлээд Могойн арлыг эзэлсэн” гэжээ.
Украины төмөр замын "Укрзализнициа" компани өдгөө хөдөө аж ахуйн экспортын бараа, бүтээгдэхүүнийг хөрш зэргэлдээх Румын, Унгар, Словак, Польш улсуудаар дамжуулан Европын боомтуудад хүргэх арга замыг эрэлхийлж байгаа аж.
ОРОСЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭКСПОРТОД НОЦТОЙ ХҮНДРЭЛ
УЧРУУЛНА
Шинжээч Пер Бродерзен "Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ихээхэн хүндрэл учруулна” гэж анхааруулжээ. Тэрбээр олон улсын хориг арга хэмжээний улмаас Оросын улаанбуудай болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт эрс хязгаарлагдана гэж үзэж буй аж. Үүний зэрэгцээ шинжээч "ОХУ-д хүнсний бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэхэд хүндрэл үүсч буй. Ийм нөхцөлд Орос улс нь Хятад руу экспортоо нэмэгдүүлэхийг хичээх болно. Хятад улс ч Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чухал худалдан авагч хэвээр байх нь дамжиггүй” гэжээ.
Оросын тариалалтын кампанит ажилд дайн хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Пер Бродерсен 2014 онд Европын холбооноос хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосны дараа ОХУ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ идэвхжүүлж, нийт үзүүлэлт нь мэдэгдэхүйц өссөнийг дурджээ.
Шинжээч "Гэхдээ энэ механизм нь монополь бүтэц бий болоход нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд бид Орост хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэж, харин чанар нь муудаж буйг ажиглаж байна. Гэхдээ ОХУ-д талхны үнэ өсөхгүй гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ.
Хөгжиж буй орнуудыг судалдаг Бонны их сургуулийн Хөгжлийн судалгааны төв (Zentrum für Entwicklungsforschung, ZEF)-ийн захирал, профессор Матин Каим Оросын хүнсний экспортын эсрэг олон улс хориг арга хэмжээ авахдаа ихээхэн болгоомжлох хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэрбээр “DW”-д өгсөн ярилцлагадаа "Одоо бид дэлхийн бусад хэсэгт хүмүүнлэгийн сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд Оросын хүнсний экспортыг үргэлжлүүлэх арга замыг олж чадах эсэх эргэлзээтэй байна” гэж хэлээд, “Бид хүнсний хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх хэрэгтэй" гэж уриалжээ.
Германы Хөдөө аж ахуйн сайд Жем Оздемир "Герман болон Европын холбооны хүнсний хангамж найдвартай байгаа ч бусад орнуудад ноцтой хомсдол үүсэх төлөвтэй байна" гэж хэлэв. Мөн тэрбээр ган гачгийн улмаас зарим бүс нутагт хүнсний хомсдол хэдийнэ үүссэнийг тэмдэглэжээ.
Улаанбуудайн өнөөгийн үнэ маш өндөр байгаа нь Европын холбооны орнуудын тариаланчдын үр тарианы тариалалтыг нэмэгдүүлэхэд түлхэц болох нь гарцаагүй. Хэрэв Франц, Герман, Румын, Польш, Испани, Итали зэрэг үр тариа үйлдвэрлэгч орнуудад ургац сайн байвал дэлхийн зах зээлд Украин, Оросын "үүрэг"-ийг хэсэгтээ орлоно гэж шинжээчид үзэж байна. Энэтхэг улс энэ онд улаанбуудайн экспортоо хэдийнэ дээд хэмжээнд хүргэжээ.
2022 оны нэгдүгээр сард улирлын онцлогоор Австрали, Аргентины улаанбуудайн ургац хураалт нэмэгдэж, үүний зэрэгцээ эрэлт саарсан нь оны эхний сард үр тарианы үнэ буурах шалтгаан болсон байна. Харин улаанбуудайн эрэлт өндөр хэвээр байж, сайн чанарын улаанбуудайн нийлүүлэлт төдийлөн нэмэгдээгүй аж. Бразил, Аргентинд үргэлжилж буй ган, эрдэнэшишийн эрэлт өндөр байгаа зэрэг нь эрдэнэшишийн үнэ өндөр хэвээр хадгалагдахад нөлөөлсөн байна.
Египет стратегийн улаанбуудайн бараг гурван сарын нөөцтэй байгаа ажээ. Энэ тухай өнгөрсөн Даваа гариг (2022.04.04)-т тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Надер Саад мэдэгдэв.
ӨНГӨРСӨН ОНЫ УРГАЦААС ҮЛДСЭН 50.8 МЯНГАН ТОНН УЛААН БУУДАЙГ ТАТАН АВНА
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га-д тариалалт хийж, 339.9 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жилийн ургац хураалтын дүнгээр 535.8 мянган тонн үр тариа, үүнээс 504.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 153.2 мянган тонн хүнсний ногоо, 168.0 мянган тонн тэжээлийн ургамал, 33.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авахаар тооцжээ. Улмаар хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж.
Энэ хаврын тариалалтад 8.4 мянган тонн, ургац хураалтад 7.3 мянган тонн, уринш боловсруулалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гаргажээ. Улмаар үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж буй юм байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэгдэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 5-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар сард багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх аж.
Яамнаас өнгөрсөн оны ургацаас стандартын шаардлага хангасан, борлоогүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваарь хийж буй юм байна. Хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг ХААДС-ын Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбараар дамжуулж татан авахаар бэлтгэж байгаа аж.
Улмаар тариаланчдын санхүүгийн чадварыг нэмэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөл бүрдүүлэхээр тариаланчдын гар дээр байгаа, зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч, нөөц бүрдүүлж буй юм байна.
Сайдын шийдвэрээр хүнсний буудайг татан авах ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах үүргийг ХААДС, буудайг цэвэрлэж дугаарлан, стандартад нийцүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулахыг аймгуудын ХХААГ-т үүрэг болгожээ. Ингэснээр тариаланчид улаан буудайгаа 100 хувь борлуулж, санхүүгийн эх үүсвэртэй болж, энэ хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэх юм байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ, DW, TRADE ECONOMICS, BUSINESS INSIDER
Зочин 2022-04-05 37.112.226.106
28198388 >> Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~ https://cutt.ly/girl01646
Сергей 2022-04-05 85.113.211.64
США сначала ковид распространили, теперь украинских нацистов вырастили и войну разожгли, суки! Россия – единсвенная в мире страна, которая противостоит этим гандонам. Твари. Из-за них весь мир штормит.
Зочин 2022-04-05 213.87.145.251
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw
СЛАВА УКРАИНЕ 2022-04-05 66.181.191.219
ГАНДОН ПУТИН ХҮН ТӨРЛӨХТӨНД ГАЙ ГАМШИГ БОЛЛОО,,,, ЭНЭ ХҮН ХОГЫГ УСТГАЖ БАЙЖ ЭНЭ ДЭЛХИЙД АМАР АМГАЛАН ТОГТОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛООДОО,,,,ДҮҮЖЛҮҮРТ ӨЛГӨМӨӨР ХҮН ХОГ,,,,,
Зочин 2022-04-05 69.128.174.41
Пошел ты нахуй.Чёмодаан, бокзаал, Kiyv.
Зочин 2022-04-05 64.119.21.147
ХАРИН Ч УКРАЙНЫ НАЦИСТ УДИРДАГЧИД АНУ БРИТАНИЙ ТУРХИРАЛТААР АРД ТҮМНЭЭ ДАЙНД ТАТАН ОРОЛЦУУЛЖ ХҮН ТӨРӨЛХТӨНД ГАЙ БОЛОВ.УКРАЙНЫГ ГАЗРЫН ХӨРСТЭЙ ТЭГШИЛЧИХ ХЭРЭГТЭЙ.
Баруунд хувьсгал гарах тохироо бүрдэж байна. 2022-04-05 202.21.108.219
Америка Корона вирус тараагаагүй бол, Украйны фашист дэглэмийг Оросын эсрэг турхирч дайн үүсгээгүй бол цэнхэр гариг маань амар амгалан байх байж. Энэ жил,ирэх жил Дэлхий даяар өлсгөлөн болж олон сая хүн амь үрэгдэж ч магадгүй болов. Чинээлэг гэгдэх АНУ, ЕХ ны улсуудын дундаж орлоготой хүн ам ядуучуудын эгнээнд орж хэт баян цөөхөн хүн улам баяжих шинжтэй. Барууны орнуудын хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбар уналтад орж мод нүүрсээ түлээд өлсгөлөн нүүрлээд ирмэгц эрхбаригчдынхаа эсрэг хувьсгалт тэмц
Зочин 2022-04-05 218.214.185.115
Yes
Зочин 2022-04-05 202.126.90.67
Баруунд биш ээ.Орост Октябрийн хувьсгал дахин гарах тохироо бүрлдэж байна. Удахгүй Путины засаг унаж Орос иргэний дайны хөлд нэрвэгдэж ОХУ хуучин ЗХУ шиг задарч бутарна.
Зочин 2022-04-05 43.242.242.59
АН-ын гишүүн Монголхүү хэлэхдээ хоёр хөрш хилээ хаавал монголын хөгжиж сайжирна гэсэн.Ерөнхийдөө гоё сайхан юм болон гэж хэлээд байна. Харж л байя
0000 2022-04-05 59.153.113.150
ЭНЭ ҮГ НЭГ ТАЛДААН ҮНЭН ҮГ ШҮҮ БИД ЗАЛХУУ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛЭЭСЭЭН САЛНА БИД БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛЭЭ ЭРХ МЭДЭЛТЭНИЙ ХУЛГАЙ ЛУЙВАРААС БОЛОЖ
МОНГОЛ УЛС ХӨГЖӨХГҮЙ БАЙГАА ЮМ ГУРВАН САЯ АРД ТҮМЭН ЭНЭ ИХ БАЯН ОРОНД АМЬДАРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ МОНГОЛ ХҮН ХЭЗЭЭЧ ЯВГАН ГҮҮХГҮЙ ӨЛСӨХГҮЙ ДААРАХГҮЙ БИДЭНД БАЙГАЛ ДЭЭРЭЭН АН АМЬТАН БАЙНА ҮНДЭСНИЙ АЖ АХУЙ ТАВАН ХОШУУ МАЛ БАЙНА
ТАРИА БУУДАЙ ТАРИХ ГАЗАР БАЙНА ИЙМ БАЙХАД ӨӨР ЮУЧ БАЙХГҮЙ БАЙХАД МОНГОЛ ХҮН САЙХАН АМЬДАРААД БАЙЖ ЧАДНА
Зочин 2022-04-05 66.181.188.226
Энэ хямралыг барууны хөрөнгөтнүүд өдөөсөн. Хятад оросын хөгжлийг сааруулах гэж авсан арга хэмжээ, муу муухай хорон явуулгын нь үр дүн. Дэлхийн эдийн засаг түүний дотор өөрсдийнх нь, мөн ядуу буурай мань мэт орны эдийн засагт хүнд цохилт болж байна. Дайн дажин том хөрөнгөтнүүдэд л үлэмж ашигтай гэдэг.Дэлхийн 1,2-р дайны дүнд АНУ л хожиж хөлжиж тэргүүлэх орон болсон гэдэг. Тэд хөлжиж хожиж байгаа биз дээ.
Хэцүү 2022-04-05 202.126.89.10
Дэлхий хямарч байна
Зочин 2022-04-05 66.181.161.68
Манайх баян орон учраас инфиляцын өсөлт болж байна