"Их 7"-гийн сайд нар Орос, Украины асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

"Их 7"-гийн сайд нар Орос, Украины асуудлыг хэлэлцэнэ

"Их 7"-гийн сайд нар Орос, Украины асуудлыг хэлэлцэнэ

"Их 7" бүлгийн Гадаад хэргийн сайд нар энэ сарын 7-ны өдөр Брюссельд уулзаж, Орос, Украины асуудлыг хэлэлцэх болжээ. Энэхүү уулзалтын дараа сайд нар NATO-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзана. Хэлэлцээний үеэр гол төлөв олон улсын аюулгүй байдлыг ярилцана гэж “APA” агентлаг мэдээллээ.

Их 7-ийн Гадаад хэргийн сайд нар 1984 оноос хойш жил бүрийн намар НҮБ-ын Ерөнхий ассамблейн нээлтийн үеэр Нью-Йорк хотноо хуралдаж байна.

Хамгийн сүүлд гуравдугаар сарын 4-нд Их 7-ийн Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын Украины эсрэг хийсэн үндэслэлгүй халдлагыг буруушааж албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Энэ нь Европын холбоо, Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын нэгдсэн мэдэгдэл юм.

Эх сурвалж: G7 RESEARCH GROUP, APA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж