
УИХ-аар баталсан “Шинэ бүтээн байгуулалт“ дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Гансүх нар ажлын уулзалт хийж асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Уулзалтад нийслэл, яамны холбогдох мэргэжлийнхэн болон Засаг даргын орлогч, хэлтэс, агентлагийн дарга нар оролцож хотоос боловсруулан УИХ-д оруулсан “Утаагүй Улаанбаатар “ төслийн нэр өөрчлөгдсөн ч дотооод асуудлууд бүрэн тусгагдсан энэ хөтөлбөрийг хэрхэн бодит ажил болгох, эхний ээлжинд ямар асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаж, хэрэгжүүлэх ажилдаа орохоор боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Д.Цэцэн