Сүүлийн хоёр жилд валют арилжааны 92 хувийг арилжааны банкууд хийсэн бол 8 хувийг ББСБ-ууд хийжээ. Өөрөөр хэлбэл, “Найман шарга” дээр хийгддэг арилжаа нь нийт валют арилжааны маш бага хувийг эзэлдэг гэсэн үг юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр, 2021 оны байдлаар валют арилжааны тусгай зөвшөөрөлтэй 146 ББСБ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хийдэг арилжаа нь харьцангуй бага дүнтэй тул захын ханшид нөлөө багатай аж.
Зураг 1: Валютын захын эргэлт (Монголбанкны тооцоолол)
Нийт арилжааны дүнгийн 92 хувийг хийдэг банкуудын хувьд өмнөх өдрийн 15:00 цагаас дараа өдрийн 15:00 цагийн хооронд хийсэн нийт валют арилжааны жигнэсэн дундаж ханш нь Монголбанкны албан ханш болж зарлагддаг байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ